Өнөөдөр 16.00 цагт хуралдахаар товлогдсон МАН-ын Бага хурал дөнгөж сая /18.30 цагт/ эхэллээ. Тусгаар тогтнолын ордонд болж буй уг хуралд аравдугаар сарын 27-ноос өнөөдрийг хүртэл /X.31/ үргэлжилсэн намын Их хурлаас сонгогдсон Бага хурлын 310 гишүүн оролцох юм. Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлах ёстой. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нарын нэрс дуулдаж буй.
Яг одоо МАН-ын дарга М.Энхболд хуралдааныг нээж, үг хэлж байна. Эхлэх гэж нилээд удсан МАН-ын Бага хурал багагүй сунжирч, шөнө дөл хүргэх бололтой.
Ш.ЧИМЭГ