БНАСАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Аравдугаар сарын 28-нд эхэлсэн айлчлалын эхэнд Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийн, Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож, үг хэлсэн юм.

Айлчлалын хоёр дахь өдөр /X.29/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилж, тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны Нарны ордонд зочилж, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлсэн бол айлчлалын хүрээнд тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок, БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхжээ.

БНАСАУ-д хийсэн албан ёсны айлчлалд оролцсон албаны төлөөлөгчид өнөөдөр эх орондоо ирээд байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж