Бразилийн “OGX” компани дампуурлаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Бразилийн “OGX” компани дампуурлаа зарлалаа

Бразилийн “EBX” группийн салбар болох “OGX” газрын тосны компанийг өрийн асуудлын улмаас 5,1 тэрбум ам.доллар босгох шийдвэрийг Рио Де Жанейрогийн шүүхээс гаргалаа. Сүүлийн жилүүдэд зээлсэн олон зээл, болоод хэрэгжээгүй удсан төслүүдээс болж тус компани ийнхүү өрөнд баригдсан байна.

“OGX”  компани маш том хэмжээний зээл авсан ч хүүгээ төлөхөд хүнд болж эхэлсэн юм. Нөхцөл байдлыг мөн энэ жил дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ савлагаатай байсантай холбон тайлбарлаж болох талтай. Тус компанийг удирддаг Эйкэ Батиста нь Бразилийн хамгийн нөлөө бүхий бизнесмен бөгөөд дэлхийн баячуудын жагсаалтад бичигддэг нэгэн юм. Тэрээр “EBX” группийг толгойлдог. Батистаг, Дилма Руссефийн хамгийн том дэмжигч төдийгүй, Ажилчдын намын хамгийн том хөрөнгө оруулагч хэмээн үздэг билээ. Тэрээр өнгөрсөн 10 дугаар сард OGX компани 44,5 сая долларын бонд авах гэж оролдсон ч чадаагүй юм. 2012 онд 30 тэрбум долларын хөрөнгөтэй байсан Батистагийн нийт хөрөнгө 10 гаруй  хувиар буурах хандлага ажиглагдаж байгаа ажээ. Ажиглагчид түүний корпорацийн зээлийн шинжээч болон зах зээлийн судалгаа тун тааруу байсан гэж үзэж байгаа юм. Учир нь том зээлийн ард гарах нухацтай бодлого байгаагүйгээс ийм үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа аж.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж