Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Ёолк &#34эхэлжээ&#34

Аравдугаар сар дуусч амжаагүй байхад шинэ жилийн өнгө төрх ордог болжээ. Улсын их дэлгүүрийн урд талбайд өнөөдөр шинэ жилийн гацуур сүндэрлэв. Аливаа баяр ёслолыг эртнээс угтаж, хэрэглэгчдэдээ баярын бэлэг барьдаг нь худалдааны байгууллагуудын ёс. Худалдан авагчийг татах нэг арга ч гэж болно. Харин намрын сүүл сар дуусаагүй байхад эхлүүлсэн ёолк харин цагаа хэр олсон юм бол доо гэж эрхгүй бодогдлоо. Цас ч орж амжаагүй байхад цардмал дээр зассан ёолк нэг л өнгө гундуу харагдсанаас ийн бодогдсон байж болох талтай. Шинэ жилийг угтсан урамшуулал нь харин бодит хөнгөлөлтийг хүмүүст хүртээгээсэй дээ.

Д.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж