Бага хурал эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Бага хурал эхлэх гэж байна

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордноо эхлэхэд бэлэн болоод байна. Уг хурал 16 цагт эхлэхээр төлөвлөгдсөн ч хоёр цаг орчим хойшлон эхлэх гэж буй аж. Өнгөрөгч өдрүүдэд хуралдсан Их хурлаас сонгогдсон Бага хурлын 310 гишүүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлах юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, “Үнэн” сонинын эрхлэгч Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нараас сонгогдох магадлал өндөр байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж