SONY-гийн жилийн орлого буурч магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

SONY-гийн жилийн орлого буурч магадгүй

Японы алдарт SONY корпорацийн бүтэн жилийн орлого 40 хувиар буурах тооцоо гарчээ. Одоогийн байдлаар тус корпорацийн орлого 30 тэрбум сая иенээр хэмжигдэж байгаа юм. Өнгөрсөн 7-9 дүгээр сарын хооронд тус компани 19,3 тэрбум иений ашиг олсон нь өнгөрсөн жилийнхээс 25 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Тус корпорацийн орлогын томоохон хувийг эзэлдэг дүрс болон дуу бичлэгийн компанийн орлого өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар унаж 7,9 тэрбумын орлого олсон байна. Sony Pictures студийн киноны бүтэн жилийн телевизийн эрхийг авах кабелийн суваг одоогоор гараагүй байна. Мөн PlayStation Vita, PSP-ийн үнийг бууруулж ашгаа нөхөх бодлого баримталжээ. Дашрамд дурьдахад дэлхий даяар телевиз болон электрон хэрэгслийн худалдан авалт буурсантай холбон тайлбарлах мэргэжилтнүүд байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж