Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно

Бага орлоготой хэдий ч сурлага амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангаас 9 дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгож байна. Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 650 оюутан материалаа ирүүлснээс 60 оюутанг шалгаруулж  тэтгэлэг олгохоор болсон бөгөөд тэдгээр оюутнуудад батлаж гардуулах ёслол 2013 оны 10-р сарын 31-ны 14:30 минутад МУИС-ын Дугуй танхимд болох юм. Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон Зориг сангийн тэргүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцох болно.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын 2-оос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломтой юм.

Энэ хичээлийн жилийн тухайд Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд төрөөс бүх оюутнуудад олгож байсан зарим нэг тэтгэмж зогссонтой холбоотойгоор харьцангуй олон оюутан өргөдөл гаргаж, өрсөлдөөн маш ширүүн байсан гэж хэлж болхоор байлаа. Түүнчлэн жилээс жилд Зориг сангаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хандах оюутны тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь тус сангийн үйл ажиллагаа төдий чинээгээр нийгэмд танигдаж байгаагийн илрэл юм.

Энэ хичээлийн жилийг хүртэл тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 шахам оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртээд байна. Хөтөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдсан 60 оюутан 10 багт хуваагдан өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх болно.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

Н.Буянжаргал – Төслийн ажилтан
Утас: 95554214
Утас: 315444
И-мэйл: buya@zorigfoundation.org
Веб: www.zorigsan.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж