Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын 2-оос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломтой юм.
Энэ хичээлийн жилийн тухайд Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд төрөөс бүх оюутнуудад олгож байсан зарим нэг тэтгэмж зогссонтой холбоотойгоор харьцангуй олон оюутан өргөдөл гаргаж, өрсөлдөөн маш ширүүн байсан гэж хэлж болхоор байлаа. Түүнчлэн жилээс жилд Зориг сангаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хандах оюутны тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь тус сангийн үйл ажиллагаа төдий чинээгээр нийгэмд танигдаж байгаагийн илрэл юм.
Энэ хичээлийн жилийг хүртэл тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 шахам оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртээд байна. Хөтөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдсан 60 оюутан 10 багт хуваагдан өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Н.Буянжаргал – Төслийн ажилтан
Утас: 95554214
Утас: 315444
И-мэйл: buya@zorigfoundation.org
Веб: www.zorigsan.mn