Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр | News.MN

Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр

Анх 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг ХасБанк 500,000 харилцагчдынхаа хамтаар 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд ХасБанк 10-р сарын сүүлийн 7 хоногийн турш харилцагчиддаа чиглэсэн олон олон арга хэмжээ зохион байгуулж байгаагаас дурьдвал, шинээр хадгаламж нээлгэсэн болон хадгаламжийн дансандаа орлого хийж, хуримтлалаа нэмэгдүүлж буй харилцагчдаа урамшуулж, мөн ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхэд багачууддаа бэлэг өгөхөөс гадна хадгаламж эзэмшигчиддээ талархлын захидал хүргүүлж байна.

Мөн Дэлхийн хуримтлалын өдрийн гол утга учир болсон олон нийт, иргэдэд ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэхийн ашиг тусыг ойлгуулах, цаашилбал, түүний улс орны эдийн засагт оруулах үр өгөөж, давуу талыг тайлбарлан сурталчилах зорилгоор өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн дугуй танхимд улс орныхоо ирээдүй болсон оюутанд залууст “Хуримтлалтай Монголын Төлөө” сэдэвт лекцийг МУИС-тай хамтран зохион байгууллаа.

Лекцэнд МУИС-ийн ЭЗС, КТМС болон бусад салбар сургуулиудын 150 гаруй оюутан төдийгүй тус сургуулийн эрдэмтэн багш нар ч оролцож, хуримтлал гэж юу болох? Хуримтлал хэрхэн үүсгэх талаар МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш Доктор Л.Оюун, Хөгжлийн Алтан Сан ТББ-ийн Гүйцэтгэх Захирал С.Оюунчимэг нараас суралцсан бол Залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих төсөл болон Монгол улсын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, мөн ХасБанкны үйл ажиллагааны танилцуулга, амжилтын түүхийг Youth Business International –ын төлөөлөгч н.Бат-Орших, ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир нарын илтгэлээс сонссон юм.

Иргэн та өөрийн ирээдүйдээ санаа тавьж хуримтлал үүсгэн Дэлхийн хадгаламжийн өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хадгаламжаа нээлгэж тав тухтай үйлчилгээ, урамшууллыг авахын сацуу Хуримтлалтай Монголын төлөө уриатай ХасЛотто аяндаа нэгдээрэй.

Зөв Банк Хас Банк

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж