Есөн гэр бүл &#34Нийслэлийн тэргүүний өрх&#34 боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Есөн гэр бүл &#34Нийслэлийн тэргүүний өрх&#34 боллоо

Нийслэлийн ойн өдрөөр хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг  болсоор 18 жил болж байна. Харин энэ жил “нийслэлийн тэргүүний өрх”-өөр есөн гэр бүл шалгарчээ. Тодруулбал, СБД-ийн 16-р хороо Балданжоржийн гэр бүл, СБД-ийн 20-р хороо Чулуунбаатарын гэр бүл, ЧД-ийн 15-р хороо Батбаярын гэр бүл, ЧД-ийн 5-р хороо Намчингийн гэр бүл, ХУД-ийн 8-р хороо Эрдэнэбатын гэр бүл, ХУД-ийн 16-р хороо Дэмбэрэлийн гэр бүл, БЗД-ийн 28-р хороо Янжмаагийн гэр бүл, НД-ийн 7-р хороо Базаррагчаагийн гэр бүл СХД-ийн 10-р хороо Өлзийтогтохыг гэр бүл энэ жилийн тэргүүний өрх боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж