Онцгой байдлынхан хотын төвд сургуулилт хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхан хотын төвд сургуулилт хийв

Чингэлтэй дүүргийн IV хороо, Байгалийн түүхийн баруун талын хоосон хашааг Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид дөнгөж сая хамгаалалтад авчээ.

“ТЭСРЭХ АЮУЛТАЙ” гэсэн бичигтэй ариутгал, аюулгүй байдлын автомашин музейн хажууд ирсэн байгаа талаар иргэд манайд мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн дагуу уг газарт очиход,  цагдаа болон онцгой байдлын алба хаагчид “Ямар нэгэн ноцтой зүйл болоогүй. Мэргэжлийн байгууллагууд сургуулилт хийж байгаа юм” гэсэн тайлбар өглөө. Тиймээс иргэдийг сандрах хэрэггүй албаныхан анхааруулав.

Б.БИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж