
“ТЭСРЭХ АЮУЛТАЙ” гэсэн бичигтэй ариутгал, аюулгүй байдлын автомашин музейн хажууд ирсэн байгаа талаар иргэд манайд мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн дагуу уг газарт очиход, цагдаа болон онцгой байдлын алба хаагчид “Ямар нэгэн ноцтой зүйл болоогүй. Мэргэжлийн байгууллагууд сургуулилт хийж байгаа юм” гэсэн тайлбар өглөө. Тиймээс иргэдийг сандрах хэрэггүй албаныхан анхааруулав.
Б.БИЛЭГ