“АНУ ба Монгол: Дипломат түүх” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

“АНУ ба Монгол: Дипломат түүх” номын нээлт боллоо

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2009-2012 онд ажиллаж байсан Ж.Адделтоны "АНУ ба Монгол: Дипломат түүх" номын нээлтийн ажиллагааг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар "АНУ дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгтэй хамтран саяхан зохион байгуулав. Энэхүү номд хоёр улсын дипломат харилцааны түүх болон хоёр талын харилцааны ахиц дэвшил, тулгарч байсан сорилтуудын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нь нээлтийн ажиллагаанд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм.

Арга хэмжээг нээж Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ, АНУ-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайд Ж.Адделтоны хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж явдгийг тэмдэглээд энэхүү ном нь хоёр талын харилцааны түүхийг бодитоор өгүүлсэн, баримттай, сонирхолтой бүтээл болсоныг тэмдэглэв. Номын нээлтэд манай улстай хамтран ажилладаг тус улсын зарим байгууллагын төлөөлөгч болон монгол иргэдийн төлөөлөл оролцсон байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж