Банкны харилцах данс эзэмшигчдийн тоо өсчээ | News.MN

Банкны харилцах данс эзэмшигчдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Банкны харилцах данс эзэмшигчдийн тоо өсчээ

Манай улсын банкны сал­барт 13 банк нийт 1404 салбар нэгж, 14.217 ажил­тан­тайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Бан­куудын нийт харилцах данс эзэмшиг­чийн тоо энэ оны наймдугаар сарын байд­лаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өсчээ. Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрсэн бай­на. Тус салбарын нийт актив хэмжээ 16.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Банкны салбарын нийт эх үүсвэр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөг буюу 70 хувиар өссөн нь ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байгаа юм байна

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2013-10-31 203.194.114.203

Төгрөг үнэгүйдэж байгаа болохоор хүү байхгүй гэж гэж ойлгож болох уу.Үнэгүйдэлтээс л сэргийлж байна.

Avatar

Зочин 2013-10-31 202.131.233.187

Зарим нь /Ё.Отгонбаярын эхнэр/ 24, 25 данстай байхаар чинь өсөлгүй яадаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж