Манай улсын банкны салбарт 13 банк нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өсчээ. Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрсэн байна. Тус салбарын нийт актив хэмжээ 16.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Банкны салбарын нийт эх үүсвэр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөг буюу 70 хувиар өссөн нь ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байгаа юм байна
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин