Хятад, Оросын түншлэл тэдэнд 80 тэрбум ам.долларын ашиг өгөх нь | News.MN

Хятад, Оросын түншлэл тэдэнд 80 тэрбум ам.долларын ашиг өгөх нь

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын түншлэл тэдэнд 80 тэрбум ам.долларын ашиг өгөх нь

Энэ сарын 7-ны өдөр Ин­до­незийн Бали арал дээр болсон зүүн Азийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпиний хамтаар “Хоёр улсын харилцаа холбоо шинэ төвшинд хүрэх цаг ирсэн” гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ нь их гүрнүүдийн эдийн засаг төдий­гүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ төв­шинд гаргаж буй хэрэг болов. Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдал, улс орны хөгжил тухайн хоёр улсаас хамааралтай гэдгийг В.Путин онцолж, Ши Жинпин энэ үйл явдалд баяр­тай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэр­бээр ОХУ-тай хамтран бай­га­лийн хий, газрын тосны бизне­сийг улам өргөжүүлэн, эдийн зас­гийн хамтарсан өсөлтийг бий болгохыг В.Путинд уриалав. Тэр ч бүү хэл, сүүлийн жилүүдэд хоёр улсын бүс нутгийн ашиг сонирхол, явуулж буй бодлого хүртэл адил бай­гааг Ши Жинпин цохон тэмдэг­лэ­сэн удаатай.

Аялал жуулчлал, эдийн зас­гийн өсөлт, хөрөнгийн баталгаа, иргэдийн хөгжил, нийгмийн хөг­жил гээд бүхий л чиглэл, салба­рын өсөлт, дэвшил тус хоёр улсад бүрэн утгаараа хөгжиж байгааг ч В.Путин өгүүлсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн урсгал Ази руу чиглэж эхэлснээр хоёр улсын хөгжилд маш чухал эрин үе ирээд байгаа аж. Иймд хөгж­лийн чухал үед Азийн гол цөм бол­сон хоёр улсын хамтын ажилла­гаа, харилцаа ямар байхаас бүх зүйл хамаарах бололтой.

ОХУ-ын хувьд нефть, бай­галийн хийн салбарт дээд зэр­гийн технологийн хөгжилд тул­гуурлах ёстой талаар Тус ул­сын Ерөнхий сайд Д.Медведев БНХАУ-ын Шинжлэх ухааны Хэ­фэйн физикийн хүрээлэнгийн оюут­нуудад тавьсан илтгэлдээ өгүүлсэн байна. Түүний хэлсэн зүйлийн баталгаа нь БНХАУ-д байрлах Тяньзиний нефть бо­ловсруулах үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр юм. Хоёр улс нүүрс болон устөрөгчөөс атомын эрчим хүч хүртэлх хүчтэй энерги гаргах авах боломж бололцоо байгааг мөн онцлов.

ОХУ-ын зүгээс “Роснефть” БНХАУ-ын зүгээс “CNPC” ком­паниуд хамтран уг үйлдвэрийг барих санамж бичигт саяхан Д.Мед­ведев гарын үсэг зурсан. Тодруулбал, 2019 онд анхны бү­тээгдэхүүнийг бэлэн болгож зах зээлд нэвтрүүлэх аж. Мөн гэ­рээнд зааснаар “Роснефть” нь дээрх үйлдвэрт газрын тос ний­лүү­лэх цорын ганц компани бай­хаар шийдвэрлэжээ. Шинэ үйлд­вэр нь жилд 19 сая тонн нефть зах зээлд нэвтрүүлэх хүчин чадал­тай байх бөгөөд жилээс жилд 10 сая тонн нефть нэмж нийлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. “Роснефть” ком­панийнхан цаашид Хятадын кор­порацитай хамтарсан үйл ажил­лагаандаа тулгуурлан өөрсдийн байгалийн хийг Хятадын зах зээлд гаргах бодолтой бай­гаа­гаа илэрхийлсэн. Тухайлбал, ОХУ-ын зүүн Сибирийн ордуудад хай­гуул хийх замаар хоёр улсын байга­лийн хийн ирээдүйн экспортын бат­лан даагч нь БНХАУ болох таа­тай нөхцөлийг бий болгож байгаа юм. Улмаар байгалийн хийн сал­барт ч ололт амжилт ихтэй байх үн­дэс суурийг тавьж байгаа аж.

Хятадад аж үйлдвэрийн эр­чим хүч хэрэгцээтэй байгаа. Ха­рин ОХУ-д байгалийн хий, өөрс­дийн бүтээгдэхүүнээ Ази тө­дий­гүй Номхон далайн орнуудад гар­гах шаардлага бий. Гэхдээ БНХАУ-аар дамжуулан дэлхийн зах зээлд Европоор хязгаар­лаг­дах­гүй байх бодлого ч чухал гэд­гийг ажиглагчид тайлбарлав.

Мөн Хятадын компаниуд ОХУ-д хэрэгжүүлэх нүүрсний төс­лүүдтэй холбоотой дуудлага худалдаанд оролцохоор болсон. ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской “Хоёр улсын нүүрсний салбарт хийж буй то­моохон алхмын нэг нь төслүүдийн үнэ дуудах худалдаанд БНХАУ оролцох гэж байгаа явдал юм” гэжээ. Гэхдээ үнэ дуудах худалдааг тодорхой этгээдэд биш нийтэд зориулах нь бүр ч чухал.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д,Медведев “Бид харилцан ухаалаг байж хоёр улсынхаа хөгжилд тус дэм болох цаг ирсэн” хэмээн өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалын үеэр мэдэг­дэж байсан. Хэдхэн жилийн өмнө хоёр улсын худалдаа, эдийн зас­гийн хамтын ажиллагаанаас 11 тэр­бум ам.долларын ашигтай ажил­лаж байсан бол 2015 он гэхэд энэ тоо 80 тэрбум ам.доллар бо­лох бүрэн боломж байгааг онцол­жээ. Үүний тулд газрын тос, байга­лийн хий, аж үйлдвэрийн томоо­хон шинэчлэлт маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг Си Жин­пин дарга өгүүлэв. Дэлхий нийт ч хоёр улсын эдийн засгийн баттай байр суурийг анхааралдаа авч, цаа­шид тухайн хоёр их гүрнээс ирж буй бодлого дээр нь хүлээн авагч орон уян байх ёстой талаар хэв­лэ­лүүд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ын харилцаа дэл­хий ний­тэд нөлөөлж эхэлсэн гэдэг нь бат­лагджээ.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж