Гамшиг, хамгаалалтын асуудлаар хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Гамшиг, хамгаалалтын асуудлаар хамтран ажиллана

БОНХЯ-ны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрындарга Т.Эрдэнэчимэг, Гамшгийн эсрэг үндэсний төв төрийн бус байгууллагыг төлөөлж тэргүүн Г.Аранзал нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад болон тухайн бүс нутагт оршин суугаа иргэдэд гамшгаас хамгаалах дадлыг олгох, тусгай хамгаалалтай бүс нутгийг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хүчин чармайлтыг сайн дурын үндсэн дээр нэгтгэх замаар гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулахад орших аж. 

Талууд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санал солилцох, байгаль хамгаалагчид, иргэдийг мэдээлэл, арга зүйн зөвлөмжөөр хангах, сургаж, дадлагажуулах, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, гамшгаас учирсан хохирлын хэмжээг тогтоох, ойг цэвэрлэх, арчлах, нөхөн сэргээх, хөнөөлт хортон шавьжтай тэмцэх, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх, гамшгийн аюулын тухай мэдээлэл, дохиоллыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэхээр тусгасан байна.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж