Б.Соронзонболдын барилдах эрхийг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Б.Соронзонболдын барилдах эрхийг түдгэлзүүлжээ

МҮБХ-ны тэргүүлэгчид өчигдөр хуралджээ. Хурлаар улсын наадмаар бөхийн цээр зөрчиж, төрийн их баяр наадмыг хүндлээгүй зарим бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцжээ.

Тодруулбал, энэ жилийн улсын наадамд аварга Г.Эрхэмбаяртай /тухайн үед арслан цолтой байсан/барилдахдаа бөхийн цээр зөрчсөн улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хоёр сараар түдгэлзүүлсэн байна.

Мөн өнөө жилийн үндэсний их баяр наадмаар бөхийн цээр зөрчсөн хэмээн үзэж, улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабат нарт хатуу сануулга өгсөн байна.

Улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хассан хугацааг шийдвэр гаргасан өдрөөс буюу өчигдрөөс эхлэн тооцох юм байна.


Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж