591.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно | News.MN

591.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

591.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно

Орон сууцны ипотекийн санхүүжил­тийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон зээлээс 796.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин сан­хүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Эдгээр хүсэлтээс банкууд 16556 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууц­ны ипотекийн 466.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн аж. Иргэд 671.3 тэрбум төгрөгийн орон сууц­ны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргас­наас банкууд 10206 иргэнд 591.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2013-10-31 203.194.114.203

Төгрөг үнэгүйдээд байхад зээл авах хүн байгаа юм уу.Шатахаа мэдэж л байгаа байх даа.

Avatar

Зочин 2013-10-31 182.160.4.26

8 хувийн зээлээс хойш орон сууцны үнэ хаданд гараад байна.Бага дунд орлоготой иргэдээ дэмжих гэж байгаа бол босго үнэ тогтоох хэрэгтэй.1 м/кв нь 1500000₮ өөс илүүгүй үнэтэй байранд зээл олгоно гэх мэт.

Avatar

Шинээр олгосон байна гээч.... 2013-10-31 203.91.112.90

Шинээр олгоно бус шинээр олгосон байна гээч. Сэтгүүлчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж