591.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

591.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгоно

Орон сууцны ипотекийн санхүүжил­тийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон зээлээс 796.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин сан­хүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Эдгээр хүсэлтээс банкууд 16556 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууц­ны ипотекийн 466.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн аж. Иргэд 671.3 тэрбум төгрөгийн орон сууц­ны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргас­наас банкууд 10206 иргэнд 591.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж