Уул уурхайн салбарынхныг аттестатчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарынхныг аттестатчилжээ

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаа­лаар уул уурхайн зураг төсөл боловсруу­лах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуу­дыг аттестатчилах ажлыг зохион байгуул­жээ. Энэхүү зураг төслийг боловсруулах чиглэлээр 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ажиллаж байгаагаас 30 гаруй нь хамрагдсан байна. Түүнчлэн уг аттестатчиллын дүнгээс үзэхэд зураг төслийн чиглэлээр ТЭЗҮ, зураг төсөлд төрөл бүрийн тусгай программ хангамж ашиглан уул уурхайн технологийн зургийг төлөвлөх зэрэг ололттой тал байсан. Харин ихэнх компани тогтсон ажлын байргүй, мэргэшсэн зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулдаггүй, шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцож нэрийг нь ашигла­даг, хийгдсэн ТЭЗҮ нь чанарын шаардлага хангахгүй, олон дахин засуулдаг зэрэг нийтлэг дутагдал ажиглагджээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж