Уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоожээ

БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд манай улсын тамирчид оролцож эмэгтэй харваачдын төрөлд МУ-ын мэргэн С.Баярмаа, МУ-ын мэргэн Д.Норжмаа, МУ-ын гоц мэргэн Х.Оюунчимэг нар дараалан эхний гурван байрыг эзэлжээ. Мөн МУ-ын мэргэн Д.Норжмаа 54 оноо авч уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Энэхүү  тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан бөгөөд улс орнууд өөр, өөрийн гэсэн онцлогтой уламжлалт нумаараа харважээ. Монгол нумны онцлог нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгддөг төдийгүй харвахад салхины хүчийг тооцож харвадаг гэнэ. Монголын үндэсний сурын холбооноос энэ жил шинээр 120 гаруй харваач бүртгэгдэж, улс орнуудтай харилцан хамтарч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж