Гэрлэн дохионы зөрчил 52 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Гэрлэн дохионы зөрчил 52 хувиар буурчээ

Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлэх камерыг 11 цэгт суурилуулж, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаяг руу шуудангаар хүргэж байгаа. Уг журам хэрэгжиж эхэлснээр хурд хэтрүүлэх зөрчил 68 хувиар, гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурсан байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулан, журамлаж эхэлсэн байна. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасч, зөрчлийн тоо 40 хувиар буурчээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж