Хакуход эрч хүч амтагдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Хакуход эрч хүч амтагдаж байна

Хакуход долоон жил дараалан түрүүлэх эрч хүч амтагдаж байна

Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн банцүкэ гарч, сумочид бэлтгэлээ шаргуу хийж эхлээд байгаа билээ. Ёкозүна Хакухо сүүлийн зургаан Кюүшюү башёд түрүүлсэн бөгөөд энэ удаад ч гэсэн түрүүлэхийг хүсч буйгаа, түрүүлэх эрч хүч нь амтагдаж буйгаа хэлжээ.

"Энэ бол жилийн сүүлчийн тэмцээн. Тиймээс жилийг ялалтаар, түрүүгээр өндөрлүүлэхийг их хүсч байна. Би бэлтгэлээ сайн хийж байгаа. Сүүлийн зургаан жил дараалан Кюүшюү башёд түрүүлсэн. Энэ удаад ч гэсэн түрүүлэхээс мэдээж татгалзахгүй. Ер нь тэгээд мэргэжлийн сумод тийм олон дээд амжилт тогтоох боломж гарч ирээд байдаггүй. Тиймээс энэ боломж бүрийг алдахгүй байхыг хичээнэ. Тийм ээ, би энэ тэмцээнд түрүүлэхийг зөвхөн хүсч буй биш түрүүлэхээр хэмжээнд байгаагаа мэдэрч буйгаа итгэлтэй хэлье" гэжээ.

Хакухо Японы Эзэн хааны цомыг одоогоор 27 удаа хүртчихээд байгаа билээ. Тэрбээр Мэргэжлийн сумогийн оргил амжилт болох 32 удаа түрүүлсэн Тайхо, 31 удаа түрүүлсэн Чиёнофүжи нарын амжилтыг гүйцэх боломж бүрэн байгаа билээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж