Дэлхийн аваргын цом цэвэр алт биш гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын цом цэвэр алт биш гэнэ

Химийн ухааны профессор Британийн нэгэн эрдэмтэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан цомын талаар тооцоо хийж үзээд цэвэр алтаар бүтсэн эд биш хэмээн дүгнэжээ. Түүний тооцоолсноор цомыг хэрэв цэвэр алтаар урлавал тоглогчид өргөж дийлэхэд бэрх байх гэнэ. Ноттингхэмийн их сургуулийн профессор Мартин Полиакофф гэгчийн хийсэн тооцоогоор 34,5 см өндөртэй аваргын цом хэрэв цэвэр алтан байсан бол наанадаж 70 кг жин татах аж. Тиймээс түүний бодож буйгаар цом бүхэлдээ биш юм аа гэхэд аль нэг хэсгийг өөр хөнгөн материалаар хийж, алтаар бүрсэн гэнэ.
FIFA-гаас 1974 оноос эхлэн өнөөгийн дэлхийн бөмбөрцгийг гартаа дээш өргөж буй хоёр хүний дүрс бүхий алтан цомыг дэлхийн аварга багт гардуулах болсон бөгөөд “цэвэр алтан” хэмээн тодотгодог юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж