Хямралын үед удирдагч ямар байх ёстой вэ? | News.MN

Хямралын үед удирдагч ямар байх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Хямралын үед удирдагч ямар байх ёстой вэ?

Бичсэн: Admin
Businessnews.mn

Зохиолч
“Wall Street Journal” сэтгүүлийн ажилтан, “True North” номын зохиогч,
“Medtronic” компаний захирал асан Билл Жорж хямралын үед байгууллагын удирдагч
ямар байх ёстойг заасан 7 хичээлийг та бүхэнд толиллуулж байна.

Хичээл 1: Удирдагчид бодит байдалтай нүүр тулж байх ёстой

Бодит
байдал хүмүүсийг жинхэнэ ёсоор шалгадаг сорилт юм. Удирдагчид бэрхшээлтэй
асуудлыг хэрхэн шийдвэрлэж, түүнд ямархуу үүрэгтэй оролцож байгаагаар өөрийгөө
дүгнэдэг байх хэрэгтэй. Тэд багаа улам нэгтгэн, асуудлын голыг шийдвэрлэж
байхад анхаарлаа төвлөрүүлж байх.  Бодит байдалд нилээн их илэрдэг зүйл
бол асуудлыг шийдвэрлэхээс өмнө шүүмжлэлтэй тулгардаг явдал юм. Хямралын эхний
шинж тэмдэг илрэх үед компаниа нөхцөл байдалд нь тохируулан бэлтгэх хэрэгтэй.

Хямралын жинхэнэ шалтгааныг ойлгохын тулд удирдлагын багт ажиллаж байгаа гишүүд
компани дээр тулгараад байгаа асуудлуудыг үнэнээр нь ярьж байхыг хүсэх
хэрэгтэй. Алдаатай, бэрхшээлтэй зүйлүүд байгааг удирдагчид мэдэхгүй тохиолдолд
тэд ямар ч асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүйг анхаар.

Хичээл 2: Хэр их муу байх нь хамаагүй, байдлыг улам дордуулдаг гэдгийг ямагт
сана

Таагүй
мэдээ сонсоод ихэнх удирдагч нар бодит байдал тийм муу байгаа гэдэгт итгэж
чаддаггүй. Тэд таагүй мэдээг дахин дахин нягтлаж, үүсээд байгаа асуудлуудыг
хурдан хугацаанд шийдвэрлэхийг хичээдэг. Энэ тохиолдолд удирдагчид эрсдэлтэй
асуудлын давуу тал юу байж болох талаар эхлээд сайтар тунгааж үзэх хэрэгтэй.
Ингэж нягтласны дараа тэд шийдвэртэй алхамуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй ба тэр нь
таагүй байдлыг бүрмөсөн зогсоохоор хүчирхэг байх ёстой. Хямралаас сэргийлэх
хамгийн сайн арга бол удирдагчид ирээдүйн алдагдлыг урьдчилан харж, түүнээс
сэргийлэх арга хэмжээг байнга авч байх явдал юм. Тэд таагүй байдлыг дахин
сэргээхийн тулд үндсэн зардлаасаа гажихгүйгээр, хямралыг өөрийн давуу байдлаа
болгон ашиглаж чадвал компани эрүүл аргаар өсөж байгаагийн шинж.

Хичээл 3: Бэлэн мөнгөний уулыг бүтээ. Тэр нь аль болох хамгийн өндөр цэгтээ
хүрсэн байх

 

Тайван
цагт удирдагчид жилийн орлогын өсөлт, нэгж хувьцаанд ногдох ашгийн тухайд илүү
санаа тавьдаг. Хямралын үед бэлэн мөнгө хаан болдог хуультай. Тиймээс хувьцааны
зах зээлээс олох ашиг, нэгж хувьцааны ногдол зэргийг мартах хэрэгтэй. Харин
түүний оронд “Манай байгууллага таагүй үеүүдийг даван туулахад туслах бэлэн
мөнгөний нөөцтэй бил үү?” гэж өөрөөсөө асуугаарай.

Хичээл 4: Өөрт хамааралгүй асуудалд оролцох хэрэггүй

Хямралын үед олон удирдагчид газрын зураг шиг ажиллаж, бусдын асуудлыг
шийдвэрлэх гээд гүйгээд байдаг. Тэд бусдын асуудлыг өөрсдөө шийдвэрлэнэ биз
гээд орхиж сурах хэрэгтэй. Бодит амьдрал дээр удирдагч нар бусад хүмүүс
асуудлаа бие даан шийдвэрлэхэд нь туслах, гаргасан шийдвэрээ хэр биелүүлж
байгааг анхаарах л үүрэгтэй. Энэ нь цаад хүмүүст нь таатай байгаад зогсохгүй
бие биендээ эмзэглэлгүй, аль аль тал нь сэтгэл хангалуун үлдэх гол арга юм.

Хичээл 5: Бусдын ямар байгааг асуухаасаа өмнө өөрөөсөө эхлээд асуу

Хэрвээ
бусдын сэтгэл ханамжинд тохируулж ажил хийж байгаа бол удирдагч хүн эхлээд
өөрөө тэр ажилдаа хэр сэтгэл хангалуун байгаагаа өөрөөсөө асууж байх хэрэгтэй.
Хүн болгон удирдагчдынхаа юу хийж байгаа ажиглаж байдаг. Тэд “Манай дарга
хэлсэндээ хүрч ажиллаж чаддаг хүн мөн үү?”, “Тэд эхний бэрхшээлд өвдөг сөхрөх
үү эсвэл хямралын эсрэг чадах бүхнээ дайчлах уу?”, “Тэд богино хугацаанд ямар
үр дүнтэй ажиллах бол, удаан хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх ажлыг хэрхэн
шийдвэрлэж, зохицуулах бол?” гэх мэтчилэн олон асуултыг байнга өөртөө тавьдаг.

Хичээл
6: Хямралыг сайн ашиглахгүйгээр зүгээр битгий өнгөрөө

Бүх
зүйл санаснаар өрнөж байх үед хүмүүс өөрчлөлт хийхээс дургүйцэж, чухал биш
зүйлээр оролдохыг хичээдэг. Харин хямрал удирдагч хүнд жинхэнэ сорилтуудыг
өгдөг бөгөөд түүнийг хэрхэн гүйцэтгэж байгаагаар хэр удирдагч вэ гэдгийг
харуулж өгдөг.

Хичээл 7: Зах зээлийн нөхцөлд идэвхтэй бай

Энэ
үг магадгүй хачин санагдаж болох юм. Хямрал ихэнх удирдагч нарт өөрийнхөө ажлыг
хүссэнээрээ өөрчлөх боломжийг хангалттай өгдөг. Жишээ нь шинэ үйлчилгээ, шинэ
бүтээгдэхүүн гаргах, хувьцааны зах зээлээ нэмэгдүүлэх гэх мэт. Олон хүн
хямралыг гарах аргагүй ангал, юу ч хийж болохгүй үе гэж хүлээж авдаг. Гэхдээ
таны бизнес “урьдынх шигээ” л үргэлжилж байдаг гэдгийг санаад хэзээ ч бүү бууж
өгөөрэй. Яагаад зах зээлийн өөрчлөлтийг ашиглаад өөрийнхөө дураар компаниа
өөрчилж болохгүй гэж? Хямрал таны ажилд нөлөөлж, ямар нэг өөрчлөлт авчирахаас
өмнө өөрөө түрүүлж хөдлөх хэрэгтэй гэдгийг эцэст нь сануулья.

Эх сурвалж: http://businessnews.mn/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2013-10-31 202.179.29.213

УНШСАН ЧИНЬ УНГАС АЛДЧИХЛАА.

Avatar

РАВДАН 2013-10-31 202.179.29.213

УНШСАН ЧИНЬ УНГАС АЛДЧИХЛАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж