Тахиулсан оюутнууд, тоншуулсан бацаанууд | News.MN

Тахиулсан оюутнууд, тоншуулсан бацаанууд

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Тахиулсан оюутнууд, тоншуулсан бацаанууд

-Эгч ээ, одоохон… гэж халаасаа тэмтчих жаалыг автобусны кондуктор нудрасхийгээд яваад өгөв. Будилуу жаал хаалаасаа ухсаар. Суудал байхгүй. Бариуланд гар нь хүрэхгүй жаал оюутнуудыг хоёр гурван удаа мөргөн байж тогтон, сая нэг юм 200 төгрөгөө олсон ч буцаагаад далд хийчихэв. Нэг ёсны тэр кондуктор эгчид нудруулаад хөлсөө төлчихсөн. Уначихгүйг хичээнгээ мөнгөө халаасандаа лавхан хийхийг зорих хүүд мөргүүлсэн оюутнууд гутал дээр нь гишгэчих вий гэсэн шиг ширэв татан бяцхан жаалыг биеэсээ холдуулан түлхэх маягтай. Хүү ч мөнгөө далд хийсэн болохоор хүн мөргөчихгүйг хичээн суудлын бариулаас тас зууран зогсох нь өрөвдөлтэй. Тэр бяцхан жаал мөнгөө төлөөд явж байхад ах, эгч нар автобусанд үнэгүй зорчдог шүү дээ. Гэтэл өнөө маргаашгүй оюутнуудад тэтгэлэг олгохоор 106 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар хэлэлцэж байна.

Өнөөгийн боловсролын тогтолцоонд энэ мэт хачирхалтай шинэчлэл хийгээд нөлөөлөл үйлчилж байна гэвэл олон хүн санал нийлэх биз ээ. Боловсролын яамнаас авсан албан ёсны тоогоор энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191 мянга 805 хүүхэд суралцаж байна. Үүнээс төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160 мянга 201 хүүхэд суралцах юм байна.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцаж байгаа гэсэн статистик байх юм. Тэдний 54 мянга 641 сурагч нь шинээр нэгдүгээр ангид элссэн жаалууд. Тэгвэл төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175 мянга 591 оюутан суралцаж буй гээд байгаа. Харин Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр 26 мянга 175 суралцагч элсэн суралцаж байгаа гэнэ.

Төрийн өмчит цэцэрлэг хүмүүжиж буй багачуудын хоолны мөнгийг төрөөс даадаг. Харин бидний цэцэрлэгт тушаагаад байдаг мөнгө бол хүүхдийг хөгжүүлэхэд зарцуулж буй бараа, материал, сургалтын хэрэгслээс эхлээд ариун цэврийг нь сахиулахад шаардагдсан зүйлсийн мөнгө. Сурагчдын хувьд үдийн цайг нь мөн л төрөөс дааж байгаа. Харин автобусанд мөнгийг бол хувиасаа гаргана.

Тэгвэл оюутнуудад огт өөр боломж үйлчилж байна. Оюутан болсных нь төлөө тэтгэлэг олгодог. Автобусаар үнэ төлбөргүй зорчуулна. Ер нь тэднийг эмзэг бүлгийнхэнд тооцдог. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй эн тэнцүүхэн авч үздэг. Нийтийн тээврээр л гэхэд үнэ төлбөргүй зорчуулна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын нийтийн тээврийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс энэ онд 46 тэрбумыг төсөвлөсөн байна.

Сангийн сайд Ч.Улаан "Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан" гэж УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар мэдэгдлээ. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан “эмзэг” бүлгийнхэнд 70 мянгыг олгодог байсан бол энэ удаад 96 мянган төгрөг олгохоор болж байна. Ингэхдээ Засгийн газар хэмжээг нь тогтоодог байхаар нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаад байна.

Магадгүй энэ мөнгөөр сургалтынхаа төлбөрийн хагасыг нь хугасалдаг оюутнууд байж болно. Гэхдээ нийтэд нь хавтгайруулан олгох нь учир дутагдалтай. Оюутны мөнгө орлоо гэх сургаар согтуу охид, залуус баараар дүүрчих нь элбэг байдаг.

Хэдийгээр энэ мөнгийг сурлагынх нь үзүүлэлтээс хамааран 130 мянга хүртэл төгрөгийг олгодог. Гэхдээ сүүлийн үед багш нартайгаа хуйвалдаад кредит цагаа өндөр тавиулах явдал хувийн сургуулиудад нийтлэг гарах болжээ.

Ер нь оюутнуудад тэтгэлэг олгодог, автобусаар үнэгүй зорчиулдаг. Гэтэл их, дээд сургууль төгссөн оюутнууд эх хэлээрээ арван үг зөв тавьчих чадваргүй төгсч байна. Дээд боловсролын чанар ийм л байна. Мэдээж дээд сургуульд биш дунд сургуульд зөв бичиж сурах ёстой гэж өмгөөлөх хүн байгаа. Тэгвэл дээд сургуульд зөв бичиж чаддаггүй оюутан элсэн орж байгаа нь дээд боловсролын босго ямар доор унасныг харж болно.  

Бяцхан жаалууд автобусанд мөнгөө төлөөд яваад болоод байхад яагаад нас биед хүрсэн залуусыг эмзэг бүлгийнхэнд хамруулах ёстой гэж.

Ажлын байргүй байтал 99 их, дээд сургуульд 175 мянга 591 оюутан суралцуулах ямар шаардлага байгаа юм бэ. Төрөөс дээд боловсролыг үнэ төлбөргүйгээр заавал эзэмшүүлэх хууль байхгүй. Тэгээд ч хэрэггүй. Дургүй ламыг дарж байж сахил хүртээв гээч л болно. Харин бүрэн дунд боловсролыг бол үнэ төлбөргүй олгох хууль бий. Гэтэл дунд сургууль хүрэлцээ муутай. Хотын захын сургуулиудад нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байна. Хэрвээ оюутнуудад тараах 106 тэрбум төгрөгийг дунд сургууль барихад зарцуулбал орчин үеийн чанар стандартад нийцсэн 30 гаруй сургууль барьж болно.

Өөрийгөө аваад явах чадваргүй бяцхан сурагчдаас мөнгө харамладаг хэрнээ оюутнуудад олгодог нь сонгуультай холбоотой гэх хар эрхгүй төрнө. Яагаад гэвэл оюутнууд сонгогч. 175 мянган сонгогч гэдэг бол ямар ч нөлөө үзүүлж болохуйц дүн. Тэгэхээр сурагчдаас илүүтэй оюутнуудад мөнгө олгох нь улстөрчдөд хэрэгтэй байж ч болох юм. Ер нь оюутнуудад мөнгө олгодог, хөнгөлж чөлөөлдөг явдал нь тухайн хүнийг бие даан амьдрах чадваргүй. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хамгийн эхний хорлол мэт санагдана. 175 мянган оюутны дунд өрсөлдөх чадвартай, өдөр нь хичээлдээ суугаад өөрийгөө болгоод цагийн ажил хийчихдэг бишгүй олон залуус бий. Автобусны суудал эзлээд жирэмсэн эмэгтэй, хөгшдийг харахаараа унтсан дүр эсгэдэг увайгүй нөхдүүд ч бий. Тиймээс тэдэнд мөнгө олгох бус чанартай боловсрол эзэмшүүлэх тогтолцоог бий болгох, чөлөөт цагаараа ажил хийж мөнгө олох боломжийг л төр хийж өгвөл жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт болно.  

Тэтгэлэг, хөнгөлөлтөөр тэднийг хорлоно уу гэхээс хөгжүүлэхгүй. Тийм их мөнгөтэй юм бол дунд сургууль, эмнэлэг барих, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулахад зарцуулбал яасан юм бэ?!

Л.ТӨГС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-31 120.21.124.223

Oyutnuudad mongo ogdogiig bolimoor yum

Avatar

жадаа 2013-10-31 122.254.113.18

ер нь бүх тэтгэмжүүдийг зогсоохийг шаардаж байна. Ажил хийгээд амьдрах бүрэн боломж байна.Юу бүтээж байгаа юм бэ төгсөөд юу бүтээх юм бэ.ЭЭЖ ААВ даа л эрхэл залуус аа .

Avatar

Иргэн 2013-10-31 182.160.4.180

ОЮУТНУУДЫН САНАЛЫГ АВАХЫН ТУЛД ЭЛБЭГДОРЖЫН САНААЧИЛСАН АЖИЛ УЛС ОРОНД ЯМАР ИХ ХОХИРОЛ АВЧИРЧ БАЙНАА. ЖИЛ БҮР 106 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРЬСАН БОЛ ГЭЖ БОДОХООР ҮНЭХЭЭР ХАРАМСМААР. ЭНЭ ОЮУТНУУД ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД УЛСААС МӨНГӨ АВЧИХААД ДЭЭР НЬ АВТОБУСАНД ҮНЭГҮЙ САНДАЛ ДЭЭР ЗЭРЭГЦЭН ЛАГЛАЙТАЛ УНТАЦГААГААД ХАЖУУД НЬ МӨНГӨӨ ТӨЛСӨН ХҮМҮҮС ХӨЛӨӨ ӨВДТӨЛ ЗОГСООД Л, БАЛЧИР ХҮҮХДҮҮД ЭЭЖ ААВААСАА АВСАН МӨНГӨӨ ТӨЛӨХ ГЭЖ САРВАЙГААД Л ЭНЭ ЯМАР ҮЛГЭР ДУУРИАЛ ЯМАР ШУДРАГА ЁС ВЭ ЭЛБЭГДОРЖОО.

Avatar

rrr 2013-10-31 124.158.124.143

хүүхдүүд сонгуульд оролцдог болбол хүмүүс хэзээ ч ийм байдлыг үүсгэхгүй. Ичмээр зүйл шүү дээ

Avatar

Mongol 2013-10-31 182.160.36.212

Zarim talaaraa vnen harin oyutanguudad mungu uguh esgvi gj bga tengvvd n uursdiiguu l bodsn hvmvvs bn da.Bvgd adilhan showdaggvi shv de. ter dund chn vneheer ter munguu hicheek nomondoo zoriuldagn zunduu bgaa hedhen bolj bvtehgvi nuhdvvdees bolj niit oyutni ner turiig ingej ungaaj bolohgvi sanagdana.Vneheer ter tsagiin ajil ajillah bolomjign sain bvrtvvleed ugchihvul oyutnuud tur zasgiin gar garj suuhgvi l bhda

Avatar

буруу 2013-10-31 124.158.104.189

Оюутнуудад тэтэгэмжийг нь өгсөн юм чинь автобус, тролейбусанд үнэтэй суулгаачээ. Арай олон хүн үнэгүй яваад тээврийн компаниуд алдагдалтай ажиллаад л. Сурагчдыг үнэгүй явуулахад юу болохгүй гэж. Хүн чанар байдаг бол нялх үрсээс мөнгө нэхээд л хажууд нь том болсон оюутан ууд үнэгүй явуулаад байх нь гажуудал л юм даа

Avatar

xaxa 2013-10-31 203.194.114.113

Elbegdorjiin tom aldaa

Avatar

Зочин 2013-10-31 74.254.149.70

oyutnuudad mongo ogoh teneg sanaag hen bolovsruulsan bilee. Ugasa yu ch chadahgui showdaj arhidhaas oor yum medehgui hodoogiin golduu malnuudad yah gej inegj demii mongo tsatsdiin. bolih l heregtei.

Avatar

Zochin 2013-10-31 192.236.50.61

Davarsan garuud, sar bur mongo avna, deerees ni bas bus-d unegui.. Ene uls torchid gej yamar teneg garuud geheeree tatvar tologchdiin mongiig demii urdeg bna aa. 70000 togrogiig hyazgaartai bolgoh heregtei sh d. GP ni 3.5-4.0 oyutnuudad bol tetgeleg ogohod yahav ee boljiin. Harin niited no ingej ogch bgaa ni uneheer buruu..

Avatar

Mongolkhuu 2013-10-31 217.197.12.8

Uls turchdud hunii durs baihaas hunii uner alga. uneheer demjiye gej bodoj baigaa bol hedhen ulsiin surguulia uud ni tataad. Tulburgui bolgoh heregtei. harin oyutnuud ni uneheer shalgaraalj avaad surch chadahguig ni chaddag zuil ru ni yavuulah heregtei. ene mongoor hichneen surguuli heden tsetserleg barij bolno shu.

Avatar

dawka 2013-10-31 27.123.214.110

Yag unen

Avatar

amar 2013-10-31 202.126.91.159

Oyutnuudad bolih heregtei tr munguuruu zezerlegee nemeesei harin onts surj bgaagaa mash sn harj uzuul belen setgelgeegee boli mongolchudaa

Avatar

Irgen 2013-10-31 198.228.228.26

Outnuudad ajil erhlekh bolomjiig bii bolgoj tetgelegiig zogsooj harin 18 nas hurtlekh uureer helbel surguuliin huuhduudiig niitiin teevreer unegui zorchuulakh ni shudarga sanagdaj baina

Avatar

Irgen 2013-10-31 198.228.228.26

Outnuudad ajil erhlekh bolomjiig bii bolgoj tetgelegiig zogsooj harin 18 nas hurtlekh uureer helbel surguuliin huuhduudiig niitiin teevreer unegui zorchuulakh ni shudarga sanagdaj baina

Avatar

Зочин 2013-10-31 202.55.191.35

хүнд загас барьж өгөх биш ,загасаа барих аргыг нь зааж өг гэдэг баихаа

Avatar

zochin 2013-10-31 182.160.46.209

Oyutnuudad mungu uguh buruu buruu buruu !!!!!!!!!!!!

Avatar

zochin 2013-10-31 182.160.46.209

Oyutnuudad mungu uguh buruu buruu buruu

Avatar

BOLII 2013-10-31 182.160.46.0

Odoo cagtb zalyychyyd vnexeer zalxyy ene ni BELENCHILLEX OWCHIN iimd ene mongiig ogj boloxgvi ZALYYCHYYD SONGYYLD orolcoxgvi ix sonin ylsdaa ene mongoor 67 baga syrgyyli barina,51 cecerleg barinaa

Avatar

sar 2013-10-31 180.235.169.143

Hubiin deed surguuli gej arai denduu gazar b.naa shuud l 3 4-r kursees ni orood tugschihdug gazar boljee 10 -n jiliin huuhdees niitiin teever mungu abahaa bolih heregtei harj b.had ih urubdmuur b.dag ym bilee

Avatar

S.Enkhbayar 2013-10-31 202.179.11.66

Бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг шүү дээ энэ тэтгэлгийг үргэлжлүүлэн өгөх хэрэгтэй бүр хэмжээг нь нэмэх хэрэгтэй . Энд сэтгэгдлээ бичсэн малнуудын дуу хоолойг хэн ч сонсохгүй тэд өөрсдийнх нь хүүхдүүд сураад төгсчихсөн учраас л Монгол хүний арчаагүй зангаар атаархахдаа шээс нь гоожих гээд битгий өг гэж орилоод байгаа юм л даа аз болоход тэдний дуу хоолойг хэн ч сонсохгүй л дээ

Avatar

Зочин 2013-10-31 180.149.78.20

Yun tetgeleg davartsan yum, bas hungulult, yund ingej oyutnuudiig davraaj muu zan surgaj bnaaaaaaaaaa, huurhii heden zutgej baigaa tatvar tulugchidiin achaag l nemeh yum daa, davartsan oyutnuud henii tuluu suraad baigaan yu boltson pzd nar bolood bgaan!!!!! uuriinhuu tuluu surch baij yun tsalin be, Manai uls tiim bayan bolood bgaamuu esvel, oyutnuudiig sunaj unatal n surgaj, sain ajilluulj, tur zutguuleh heregtei shd hugjiliin tuluu, ene tsalin ntree bolih heregtei.

Avatar

зочин 2013-10-31 103.26.194.88

тэтгэмж хөнгөлөлт авсныхаа хэрээр сурдаг бол сайхан байна, Даанч тэд нарт сурах хүсэл эрмэлзэл алга даа. Ихэнх нь залхуу юм.

Avatar

Zochin 2013-10-31 202.21.113.140

oyutnuudad tsagiin ajil baihgui um chini ted nart yagaad mungu ugch bolohgui gej aav eej ni tsalingiin zeeleer tulburii ni hiij bgaa shuu dee tegeed yadaj baihad bagsh nar ni nomoo untei zarna avahgui bol bas boldoggui um shig bgaa um ene bugdiig sain shalgaj uzeed shiidvel taarna daa

Avatar

Зочин 2013-10-31 202.179.20.198

Зөвхөн нэг жилд 106 тэрбум – 30 сургууль гэсэн үг 5 жилд 150 сургууль цэцэрлэг барих мөнгө Их мөнгө шүү Ер нь ч тэгээд их дээд мэргэжилтэн бэлтгэх гэдэг чинь Галсанмээрэнгийн эхнэр чинь шаал өөр хүн байдаг юм гэдэг шиг шаал өөр тогтолцоотой байх ёстой юм уг нь Их дээд сургуулийн төлбөрийг 10 сая болгоод Улсын хэмжээнд 5 томоохон их дээд сургуулиа үлдээгээд Бусдыг нь коллеж болон техник мэргэжлийн сургалтын төвүүд болгож дунд бага мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй Дунд бага мэргэжилтэн гэхээр бага цалин авна гэсэн үг биш Харин ч их цалин авдаг Монголд л удирдлага нь аймар их цалин авч мэргэжилтэнгүүд бага цалин авдаг болохоос биш хөгжингүй орнуудад эсрэгээрээ байдаг Монгол улс буруу харсан пирамид болоод удаж байна даа Элбэгээ хуулийнхаа үлдсэн хугацаанд ганцхан энийг л хэрэгжүүлчихвэл Монгол улсын ирээдүйд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах юм уг нь

Avatar

РАВДАН 2013-10-31 202.179.29.213

ЯАГААД ИЙМ БАЙДАГИЙН УЧИР НЬ УИХ-Н ГИШҮҮД ХУВЬДАА ИХ ДЭЭД СУРГУУЛЬТАЙ БАЙДАГ УЧРААС Л ИЙМ БАЙГАА ЮМ. ТЭД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ. ТИЙМЭЭС ИЛҮҮ ИХ ЮУТАН СУРГАЖ ИЛҮҮ ИХ СУРГАЛТЫН ТӨЛБӨР АВАХЫГ Л ХҮСДЭГ УЧРААС ОЮУТНУУДАД УЛСААС МӨНГӨ ӨГҮҮЛЖ УЛСААС ҮНЭГҮЙ ОНГОЦ АВТОБУСААР ТЭЭВЭРЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ. ҮҮНИИГ ЭЛБЭГЭЭ МЭДЭЖ Л БАЙГАА. НАМБАРЫН ХҮҮГ ДЭМЖИГЧ РАВДАН

Avatar

РАВДАН 2013-10-31 202.179.29.213

ЯАГААД ИЙМ БАЙДАГИЙН УЧИР НЬ УИХ-Н ГИШҮҮД ХУВЬДАА ИХ ДЭЭД СУРГУУЛЬТАЙ БАЙДАГ УЧРААС Л ИЙМ БАЙГАА ЮМ. ТЭД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ. ТИЙМЭЭС ИЛҮҮ ИХ ЮУТАН СУРГАЖ ИЛҮҮ ИХ СУРГАЛТЫН ТӨЛБӨР АВАХЫГ Л ХҮСДЭГ УЧРААС ОЮУТНУУДАД УЛСААС МӨНГӨ ӨГҮҮЛЖ УЛСААС ҮНЭГҮЙ ОНГОЦ АВТОБУСААР ТЭЭВЭРЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ. ҮҮНИИГ ЭЛБЭГЭЭ МЭДЭЖ Л БАЙГАА. НАМБАРЫН ХҮҮГ ДЭМЖИГЧ РАВДАН

Avatar

...... 2013-10-31 203.194.114.45

Энэ ОЮУТАНУУДАД монго огдогоо болимоор юм.

Avatar

Хичээл номондоо шамддаг оюутнуудад нь өг л дөө. 2013-10-31 103.23.51.5

Оюутан нэртэй юмнуудад мөнгө өгөөд байх шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу? Энэ мөнгөөрөө тэр хашаа байшингуудаа цэгцэлж утааны асуудлаа нэг мөр болгоочээ. Оюутнууд өмнө нь цалингүй ч гэсэн болоод л байдаг байсан шүү дээ? Би лав хичээлийхээ хажуугаар ажил хийдэг байсан. Одооны оюутнууд гэж баар сав хэссэн янз бүрийн утас хувцас хунар өмссөн гоё ганган л нөхдүүд байна ш дээ. Хичээл сайн хийж байгаа оюутнуудаа л дэмжвэл таарна.

Avatar

№ 1 2013-10-31 180.235.172.147

7н жилжингээ 200 төг төлж сүүлийн 4н жил нь дандаа 400 төгөөр явсан шдээ тэгээд арай гэж оюутан болоод үнэгүй явах болж байхад тэр виза нь бараг бүтэн улирал гарахгүй дахиал 400 гаар явсандаг болкү бол иргэний үнэмлэх төрсний гэрчилгээгээрээ явдаг болговол таарн

Avatar

Зочин 2013-10-31 202.170.84.10

uunii shaltgaan mash engiin shuu dee. uchir ni huuhed sanal ugduggui, oyutan sanal ugdug tegee l ter.ug ni hamgiin ih hairlah yostoi ni huuhed byatshan urs baihsan.

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.117

1989 онд монголд 16000 оюутан байсан тэр үед хүн ам 2 сая гарна байв. одоо 20 хүний нэг нь оюутан 10 нь сурагч 4 тэтгэвэр, халамжийн хүн нэг төрийн албан хаагч 2 малчин татвар төлөгч нь зөвхөн та бусад нь шимэгчид

Avatar

sonin yum 2013-10-31 203.91.119.99

hairan mungu, hairan mungu.

Avatar

zochin 2013-10-31 202.179.20.253

er ni bol ix l zow sedwig olj xondoj. minii xuwid xuwinxa zardlar OXU-d bolowsrol ezemshsen, bi xichelinxe tsagig zoxitsulad ajil xij xereglenixe mongig oldog bsan.ex orondo irsen chin manai zasgin gazar OYUTNUUD-ad ix oglogch xandax ym, tgd nogo bvtegdexvnvd ni yamarxu bn gd xaraxar dilenx ni (-) vnelge awaxin!!!. bi end neg jihe durdiya: sayxan negen jirgech ingej jirgej bn: Bolomjiin ajiltai german engineer /mongold ajillaj amidardag, olson xed ni amidrald ni xangalttai xvreltsdeg/ xyatad utas bariad ""sn svlje baridag, bolomjin gd gaixaj bxad"" negen yadu mongol oyutan iphone 5 barichad neg nzda enige iphone 5s bolgochul gj yariad yawj bx jishetei. ene bol emgenel

Avatar

123 2013-10-31 202.5.196.86

heregtei hundee bol heregtei shdee. harin diilenhed ni hereggui bhaa

Avatar

oyutan 2013-10-31 103.26.194.62

za tegeel oyutan blood l bas unegui yavna shdee bitgii barits l daakk

Avatar

zochin 2013-10-31 122.201.28.4

yag zov yum bichsen bn, yagaad 10 jiliin 2 r angiin huuhdees mungu avdag murtlu oyutnuudaas mungu avahgui deer n tetgeleg ogood bdag bnaa, yostoi teneg system

Avatar

zochin 2013-10-31 202.21.124.1

joohon hvvgees mongo avhaa bolii

Avatar

зочин 2013-10-31 202.170.80.26

Яг зөв сурж чадаж байгаа нэгэнд нь л тэтгэлэг өгөх хэрэгтэй хавтгайруулан нь өгөх нь дэмий зүйлс ш дээ. Сайн сурсанд нь өгвөл оюутануудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, мэргэжилээ сайн сурч сайн боловсон хүчин болох зорилт нь биелэх бус уу. Сурч чадахгүй байгаа хоосон толгойтонуудад дэмий мөнгө гадаад дотоодоос зээлж өр тавьж төрөөс олгож байхаар цэцэрлэг, эмнэлэг барих хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.75

Oyutanii tetheleg boliosoi

Avatar

Cold Fire 2013-10-31 103.10.21.24

Энд сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн дийлэнх нь цахим ертөнцийн ард өөрсдийгөө гацаасан мулгуунууд байх юм аа. Бодит зүйлийг олж харахгүй…

Avatar

Unen 2013-10-31 112.72.13.243

Тэтгэлэг, хөнгөлөлтөөр тэднийг хорлоно уу гэхээс хөгжүүлэхгүй…………. zuv shde bodit asuudliig hundsun bna. Ene tetgeleg hungulultuud chn oyutnuudiig belenchleh setgelgeetei bolgoj bna.

Avatar

Cold Fire 2013-10-31 103.10.21.24

Хөгжиж байгаа хүмүүс цөөнгүй байгаа шүү. Нийгмийн цөөнх хэсэг нь ийм байхад бүгд л тийм болцон юм шиг ярих юмдаа

Avatar

Cold Fire 9931 1136 2013-10-31 103.10.21.24

Оюутнуудад тэтгэлэг олгох нь зөв бодлогын хувьд зөв л дөө. Тийм л юм бол оюутнуудад ядаж цагийн болон хичээлийн хажуугаар хийх ажил байдаг билүү… Байгаа нь энд тэндхийн буудлын ресепшн пааб баарний зөөгч гэх мэт байх шив дээ зарим нь бүр оюутан нохой хоёрийг адилтгаж үзнэ. Гэтэл улсын ирээдүйг оюутан л тодорхойлно доо уг нь. Дотоодын компаниуд ч тэр монголын боловсон хүчнүүдээ голно. Чадварлаг багш нараар чанартай боловсрол олгох нөхцөлийг төр өөрөө олгож чадаж байгаа билүү. Харин хавтгайруулах биш сурч чадаж байгаад нь илүү ихийг өгөх хэрэгтэй.

Avatar

guest 2013-10-31 65.49.14.70

Яг үнэндээ улсын ирээдүй оюутнуудаас биш, чадварлаг сэргэлэн авъяастай залуусаас бүрдэнэ л дээ.

Avatar

666 2013-10-31 115.242.113.233

Oyutanuudad tetgeleg nertei arxinii mungu uguxiin orond oyun uxaanaa xugjvvlex,xicheelee dawtax nomiin santai,bie byldraa xugjvvlex bieiin tamiriin zaal ene ter barij uguuchee.Ter tetgeleg xeregtei xvndee xeregtei ch gesen xerwee vnexeer oyutnuudaa bodoj bgaan bol iyunii xurungu oruulalt xiix xeregtei shdee.Awtobusand Mongolchuudiin 100-nii 70 sahxuu xuwi ni vnegvi ywj b.a shdee.Eneniixee orond bvx xvmvvsiig 200 tugruguur l ywuuldag bolchixwol boloo sdhee.Oyutnii visa xiine gej buun mungu,vnegvi zorchdog xvmvvsiin vnemlex xiine gej bas buun mungi.Ingej ilvv zarldal gargaj baixaar 10 jiliin xvvxdvvd 100 busad nasand xvrsen bvx xvn 200 bxad l bolood ywchij bgaanshd.Mongolchuud yduu l geed b,aIim metiin shal xereggvi ymand buun buun xurungu tusuwluud terniix ni ixenx ni alban tushaaltnuudiin xalaasand orood bxaar yaj ch bayn bxaw dee

Avatar

Cold Fire 2013-10-31 103.10.21.24

Архиныхаа татварыг л асар өндөр болгочоочдоо тэгээд л болоо юм биш үү. Архи гэдэг зүйл ер нь хэрэгтэй ч юм уу дөө. Дийлэнх муу зүйлийн суурь байх юм.

Avatar

zochin 2013-10-31 103.26.195.132

suragchid unegui yavaad ehleheer suragchdiin gaduur tenelt ihsej indes baga nasnii huuhed yanz buriin buruu zuilsruu uruu tatagdah asuudal garch irne l dee. terneesee dor ch yum bolj boliishd

Avatar

Zochin 2013-10-31 124.158.93.50

Zagtansab gazar maajib

Avatar

zochin 2013-10-31 103.26.194.37

Arai denduu. Hugjliin berhsheeltei huuhded sard 48000 ugdug yum shig bn lee. Getel eruul saruul zaluuchuudad nu yu vee

Avatar

зочин 2013-10-31 124.158.110.91

Сургуулийн сурагч нар сургачийн үнэмлэхтэй л юм чинь автобусны билетын төлбөрийг нэгдсэн журмаараа хураагаад сурагчийн үнэмлэх дээр нь наалт наагаад өгдөг байвал яасын бэээ, Нээрээ сургуулийн хүүхдүүд билетний мөнгөө өгөх гээд кармааа хотоо ухаж байгаа нь өрөвдөлтэй харагддын шүү

Avatar

Зочин 2013-10-31 202.179.13.27

Оюутаны тэтгэлгийг зогсоо бас автобусаар бусдын адил мөнгө төлж зорчдог болго. Их дээд сургуулиудын төлбөрийг нэм. харин тэдэнд цагаар ажиллах боломж, зарим нэг эрдэм мэдлэгээ дээшлүүлэх тал дээр хөнгөлөлт үзүүл. Ном сурах бичиг, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт үйлчилгээнд нь хөнгөлөлт үзүүл. ТЭГЭЖ ГЭМЭЭ НЬ МОНГОЛД ЖИНХЭНЭ БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГТЭЙ СЭХЭЭТЭН ТӨРНӨ эс бөгөөд төгсөөд ажилд ороод ажлаа хийж чадахгүй, хоосон толгойтуудаар дүүрнэ. ОДОО ИХ ДЭЭД СУРГУУЛЬ дэлгүүрийн худалдагч, борлуулагч нарыг л их дээд сургуулиуд бэлтгэж байна даа.

Avatar

Зочин 2013-10-31 202.179.13.27

Оюутаны тэтгэлгийг зогсоо бас автобусаар бусдын адил мөнгө төлж зорчдог болго. Их дээд сургуулиудын төлбөрийг нэм. харин тэдэнд цагаар ажиллах боломж, зарим нэг эрдэм мэдлэгээ дээшлүүлэх тал дээр хөнгөлөлт үзүүл. Ном сурах бичиг, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт үйлчилгээнд нь хөнгөлөлт үзүүл. ТЭГЭЖ ГЭМЭЭ НЬ МОНГОЛД ЖИНХЭНЭ БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГТЭЙ СЭХЭЭТЭН ТӨРНӨ эс бөгөөд төгсөөд ажилд ороод ажлаа хийж чадахгүй, хоосон толгойтуудаар дүүрнэ. ОДОО ИХ ДЭЭД СУРГУУЛЬ дэлгүүрийн худалдагч, борлуулагч нарыг л их дээд сургуулиуд бэлтгэж байна даа.

Avatar

ввв 2013-10-31 202.126.89.160

ҮНЭН ШҮҮ ЖООХОН ХҮҮХДҮҮД ИХ ӨРӨВДӨЛТЭЙ ХАЛААСАА УХАЖ УХАЖ 200 ТӨГ ГАРГАНА ЯДАЖ ТААРУУЛЖ ӨГӨХГҮЙ БОЛ ШУУД 400 БИЛЕТ ТАСЛАЖ ХАРАГДДАГ

Avatar

zochin 2013-10-31 202.180.220.35

оюутанд тэтгэлэг өгөх өө болиоч??????????????????

Avatar

Зочин 2013-10-31 103.9.90.82

arai l denduu yuma, bi ter oyutnii 70 000-g eruusuu oilgohgui bga

Avatar

zochin 2013-10-31 103.26.194.80

ter jaal chin songuuli ogoxgui boloxoor xun bish shuu dee uls terchidod

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж