
Үндэсний аюулгүй байдлын алба /NSA/-тай холбоотой бас нэгэн дуулиан
дэгдлээ. Энэ удаад АНУ-ын тагнуулын тусгай алба олон нийтийн сайт
“Google”, “Yahoo”-гийн гадаад серверүүдийг хакердаж, олон сая мэдээлэл
хулгайлсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ тухай АНУ-ын тагнуулын
тусгай албаны экс ажилтан Эдюард Сноудений мэдээлэлд тулгуурлан
“Washington Post” сонинд нийтэлжээ. Энд мэдээлснээр АНУ-ын Үндэсний
аюулгүй байдлын алба болон Засгийн газрын харилцаа холбооны удирдлага нь
“Yahoo”, “Google”-ийн сүлжээнээс өдөрт хэдэн саяар мэдээлэл хуулж авдаг
байсан гэнэ.
Харин үүнийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын
албаны дарга армийн генерал Кейт Александр үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ.
Гэхдээ тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “Google”, “Yahoo”-г
хакердаж байгаагүй ч Холбооны мөрдөх товчоо /FBI/, шүүхийн шийдвэрээр
террористуудтай тэмцэх ажилд хуулийн дагуу хамтарч байсан гэж мэдэгдсэн
байна.
Үүний зэрэгцээ Европын холбооны төлөөлөгчид тагнуулын үйл
ажиллагаатай холбоотой асуудлаар уулзалт хийхээр АНУ-д хүрэлцэн ирээд
байгаа гэнэ. Тэдний зүгээс Цагаан ордоны тандаж туршсан хэргийн эсрэг
хоорондын худалдаа, наймааны төслүүдэд хориг тавихаар сүрдүүлж байгаа
аж.
Б.АНХТУЯА