Энэ тойргийн хамгийн сонгодог тоглолт Лондоны “Арсенал” “Челси” багийн хооронд өрнөсөн. “Арсенал” хэдий энэ тоглолтод ач холбогдол өгч, бараг гарааны бүрэлдэхүүнээ талбайд гаргасан ч тусыг олсонгүй. Жозе Моуриньогоор удирдуулсан “Челси”-гийн хоёр багийн бүрэлдэхүүнийг барсангүй 2:0-ийн харьцаатай хожигдлоо. Тоглолтын 25 дахь минутад “Челси”-гийн хамгаалагч Азпиликута, 66 дахь минутад Хуан Мата гоол оруулсан байна.
Тоглолтын дараа “Арсенал” багийн дасгалжуулагч Арсене Венгер “Бид хоёр алдаа гаргасан. Түүнээсээ болж хожигдлоо. Маш ширүүн өрсөлдөөнтэй, чухал тоглолт боллоо” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Энэ тоглолтод ялснаар “Челси” аравдугаар сард зургаа дараалан хожлоо. Английн хөлбөмбөгийн холбооны аравдугаар сарын шилдэг дасгалжуулагчаар Жозе Моуриньо шалгарах магадлал хамгийн өндөртэй болов.
Мөн дөрөвдүгээр шатны хамгийн сонирхолтой тоглолт “Биргинхэм” багийн талбайд боллоо. “Биргинхэм” талбайдаа “Стоук Сити” багийг хүлээн авч, 4:4-ийн харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагдлаа. Энэ тоглолтод 79 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан Петер Ловенграндс 85, 90+3 болон нэмэлт цагийн 118 минутад гурван гоол оруулсан ч баг тэмцээнээс хасагдлаа.
“Лигийн цом”-ын тэмцээний дөрөвдүгээр шатны дүн:
- Лейстер Сити 4:3 Фулхэм
- Биргинхэм 4:4 Стоук /Стоук Сити торгуулийн цохилтоор ялсан/
- Манчестер Юнайтед 4:0 Норвич
- Бөрнли 0:2 Уэстхэм Юнайтед
- Арсенал 0:2 Челси
- Тоттенхэм 2:2 Халл Сити /Тоттенхэм торгуулийн цохилтоор ялсан/
- Ньюкассль 0:2 Манчестер Сити /Нэмэлт цагт тоглолт шийдвэрлэгдсэн/
Өнөө шөнө 03:45 цагаас /Улаанбаатарын цагаар/:
- Сандерлэнд – Саутхэмптон
Дараагийн шатны тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 16-нд болно. Дараагийн шатанд,
- Лейстер Сити – Манчестер Сити
- Стоук Сити – Манчестер Юнайтед
- Тоттенхэм – Уэстхэм Юнайтед
- Сандерлэнд, Саутхэмптон багийн хожсон нь Челси багтай тоглоно.