Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг татах нь зөв гэв | News.MN

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг татах нь зөв гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг татах нь зөв гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үүгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхээр тусгаад байгаа юм.

Харин энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсрэг байр суурь барьж буйгаа илэрхийллээ. УИХ-аас 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан. Үүгээр бол ирэх онд улсын өр ДНБ-ний 40 хувийг давах ёсгүй. Гэтэл Засгийн газар 20 хувиар нэмж ДНБ-ний 60 хувьд хүргэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй явдал. 1993 онд Да.Ганболд өлгийтэй бяцхан хүүхдээсээ эхлүүлээд Монголын иргэн бүр 10 мянган ам.долларын өртэй гэсэн лоозон бариад Төрийн ордны гадаа жагсаж байсан. Одоо тэгтэл Засгийн газар өрийг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа нь тун зохисгүй үйлдэл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө Засгийн газар буцаан татах ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдээр одоо санал хураалгахгүй. Ирэх даваа гаригт хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж, өөр альтернатив хувилбар байгаа эсэхийг судалж нягталсны үндсэн дээр УИХ-ын чуулганд оролцож байгаа гишүүдээр санал хураалгана гэсэн юм. Тиймээс одоо энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

..... 2013-10-31 203.194.114.117

Энэ ХУУЛИА татаа. ИРГЭД бидэнд ОР хэрэггуй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж