Зарим газраар бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Зарим газраар бага зэргийн цас орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр.Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

     1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж