“Дон Кихот”-ын уран бүтээлчид мэдээлэл хийнэ | News.MN

“Дон Кихот”-ын уран бүтээлчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

“Дон Кихот”-ын уран бүтээлчид мэдээлэл хийнэ

Улсын драмын эрдмийн театр намрын үзвэрийн нээлтээ Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгээр хийхээр төлөвлөөд байгаа. Уг жүжгийг драмын театрын найруулагч Б.Баатар найруулсан юм. Ийн Монголд анх удаа “Дон Кихот”-ыг драмын жүжиг хэлбэрээр тавигдах гэж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс энэ бүтээлийг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

Удахгүй нээлтээ хийх гэж буй “Дон Кихот” жүжгийн уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 5-нд шинэ бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөхөөр болсон байна. Энэхүү хэвлэлийн бага хурал  УДЭТ-т 13:30 цагаас болох ажээ.

Дэлхийн алдартай сонгодог бүтээлүүдийн нэг “Дон Кихот” жүжгийн нээлт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд 19:00 цагаас болох юм. 

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж