Улсын драмын эрдмийн театр намрын үзвэрийн нээлтээ Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгээр хийхээр төлөвлөөд байгаа. Уг жүжгийг драмын театрын найруулагч Б.Баатар найруулсан юм. Ийн Монголд анх удаа “Дон Кихот”-ыг драмын жүжиг хэлбэрээр тавигдах гэж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс энэ бүтээлийг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлсэн юм.
Удахгүй нээлтээ хийх гэж буй “Дон Кихот” жүжгийн уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 5-нд шинэ бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөхөөр болсон байна. Энэхүү хэвлэлийн бага хурал УДЭТ-т 13:30 цагаас болох ажээ.
Дэлхийн алдартай сонгодог бүтээлүүдийн нэг “Дон Кихот” жүжгийн нээлт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд 19:00 цагаас болох юм.
Э.ТЭКҮ