Аллен Айверсоны дугаарыг мөнхөлнө | News.MN

Аллен Айверсоны дугаарыг мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Аллен Айверсоны дугаарыг мөнхөлнө

NBA-гийн “Филадельфи 76” баг домогт хамгаалагч Аллен Айверсоны “3” дугаарыг мөнхлөхөөр болсон. Аллен Айворсон 1996-2006, 2009-2010 онд “Филадельфи 76” багт хүчин зүтгэхдээ NBA-гийн бүх оддын тоглолтод 11 удаа тоглосон юм.

“Филадельфи 76”-ийн ийнхүү домог болсон Аллен Айверсон сагсан бөмбөгөөсөө, хөгжөөн дэмжигчдээсээ албан ёсоор зодог тайлж байгаа юм. Учир нь түүнийг NBA-д эргэн ирж магадгүй гэж үнэнч хөгжөөн дэмжигчид хүлээж байсан билээ.
 
Зодог тайлах хэвлэлийн хурлын үеэр Аллен Айверсон “Би сагсан бөмбөгт бүхий л зүйлээ зориулсан. Одоо ч сагсан бөмбөгтөө хайртай. Гэвч би сагсан бөмбөг тоглох хүсэлгүй болсон. Би үхэн үхтэлээ “Филадельфи 76” багтаа байх болно. Зодог тайлах ёслол минь баяр, гунигийг хослуулан өндөрлөж байна” гэж шүтэн бишрэгчиддээ хэлсэн байна.

Аллен Айверсон NBA-д 14 улирал тоглохдоо нэг тоглолтод дунджаар 27 оноо, зургаан оновчтой дамжуулалт өгч байсан юм. Мөн Аллен Айверсон NBA-гийн карьерийн туршид 24368 оноо, 3394 удаа самбараас бөмбөг авч, 5624 оновчтой дамжуулалт өгчээ. 

Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2004 оны Грекийн Афин хотноо болсон олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Мөн 2003 онд Америк тивийн аварга, 1995 онд Японы Фукуокид болсон оюутны универсиад наадмаас алтан медаль хүртсэн юм.

Аллен Аверсоний амжилтаас:

  • NBA-гийн MVP буюу үнэ цэнэтэй тоглогч: 2001 он
  • NBA-гийн шилдэг Рүүки буюу шинэ залуу тоглогч: 1997
  • 11 удаа NBA-гийн бүх одод тоглолтод оролцсон (2000–2010 онуудад)
  • Хоёр удаа NBA-гийн бүх оддын тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогч: (2001, 2005)
  • Дөрвөн удаа NBA-гийн онооны аварга (1999, 2001–2002, 2005)
  • Гурван удаа NBA-г бөмбөг таслалтаар тэргүүлэгч (2001–2003)
  • Гурван удаа NBA-гийн нэгдүгээр баг (1999, 2001, 2005)
  • Гурван удаа NBA-гийн хоёрдугаар багт (2000, 2002–2003) нэр дэвшиж байсан хамгаалагч юм.


Б.БИЛЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nomad 2013-10-31 202.179.26.60

ene huniig uzej l anh NBA uzdeg bolsondoo …

Avatar

Зочин 2013-10-31 180.235.176.39

zailuul baguud avch togluulaxgui baisaar sport career duuschee

Avatar

zochin 2013-10-31 202.126.89.176

ym bichij bga ym bol toglogchiinhoo neriin zow bicheechee iverson

Avatar

zochin 2013-10-31 202.126.89.176

ym bichij bga ym bol toglogchiinhoo neriin zow bicheechee iverson

Avatar

zochin 2013-10-31 223.62.178.2

aibarson goy sagsan bombogchin shvv bi bagaasaa l tvvniig shvtdeg baisan goy zaluu daa odoo ch hogsirjdee uuliig tsas eriig nas gedeg ene dee

Avatar

allen iverson 2013-10-31 202.126.89.176

ym bichij bga ym bol toglogchiinhoo neriin zow bicheechee iverson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж