2013 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа нэг их наядаас доогуур төвшинд очсон байна. АНУ-ын Сангийн яамны нийтлүүлсэн баримтад энэ тухай өгүүлжээ.
Яамны мэдээлснээр, АНУ-ын төсвийн зарлага орлогоосоо 680 тэрбумаар давсан байна. Гэсэн хэдий ч өмнөх жилийн мөн үеийнхээс 409 тэрбум ам.доллараар бага байгаа аж. Яамны дөрөвдүгээр сарын дүгнэлтээс энэ үзүүлэлт бараг 300 тэрбум ам.доллараар илүү байгааг судлаачид онцолж байна.
Барак Обама ерөнхийлөгч болсон цагаас хойш төсвийн цоорхой бараг хоёр дахин хунигдлаа хэмээн Цагаан ордон мэдээлсэн байна. “Барак Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд төсвийн алдагдал сүүлийн дөрвөн жилийн турш буурч байна. Энэ нь дэлхийн II дайнаас хойш үзүүлээгүй шилдэг үзүүлэлт” хэмээн Цагаан ордон онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР