Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хамтран хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хамтран хөгжүүлнэ

Уул уурхайн яам, Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо   Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд  хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн  Х. Энхсайхан нар гарын үсэг зурсан юм.

Төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, санамж бичгийг байгуулснаар дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилгоор томоохон хэмжээний хүчин чадал бүхий гангийн үйлдвэр барихаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг дэмжих, тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр эдгээр үйлдвэрийг төмрийн хүдэр, баяжмалаар хангах, стратегийн ач холбогдолтой түүхий эд болох төмрийн хүдрийг урт хугацааны төлөвлөлтийн дагуу зохистой хэмжээгээр олборлох, баяжуулах, боловсруулах зэрэг чиглэлээр тогтвортой хамтран ажиллах юм байна. 
 
“Компани болгон тус тусдаа гэрээ хийж, үнээ тогтоогоод төмрийн хүдрээ экспортлодог байсан бол  одооноос  “Нэг цонх”-ы бодлогод шилжиж байна. Төр мэдээж аж ахуйн ажилд оролцож болохгүй л дээ. Гэхдээ бид төртэйгөө хамтраад төмрийн хүдрээрээ эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна” хэмээн Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Энхсайхан онцоллоо.

Г.Идэр 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж