&#34Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулалт орж ирнэ&#34 | News.MN

&#34Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулалт орж ирнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

&#34Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулалт орж ирнэ&#34

Монгол, ОХУ, Өмнөд Солонгос, БНХАУ тэр­гүүтэй улсын тө­лөөлөгчид Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. Түүнчлэн монголчуудад төдийлөн танил бус “Их түмэн санаачилга” хө­төлбөрийн 14 дэх удаагийн Зөв­лөлдөх хорооны уулзалтыг хам­татган  зохион байгуулж буй. Нөгөөтэйгүүр цаашид манай ул­сын эдийн засаг, зам тээврийн сал­бар эл хөтөлбөрийн тусламж­тай­гаар нэлээд өсөх боломж нээг­дэж байгаа аж. Тиймээс тус уулзал­тын гол оролцогч, зохион байгуулаг­чаар ажиллаж буй Сангийн дэд сайд С.Пүрэвээс холбогдох асууд­лаар дараах хариултыг авлаа.

-Тэгэхээр Зүүн хойд Азийн эдийн засгийн форумтай хам­татган “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн 14 дэх Зөвлөлдөх хорооны уулзалтыг та бүхэн зохион байгуулж байна. Энэ хөтөлбөр ер нь ямар учиртай юм бэ. Нэр нь ч гэсэн олон нийтэд төдийлөн танил бус байдаг?

-Ерөнхийдөө эдийн засгийг хөгжүүлэх үүднээс нэгдсэн дөр­вөн улсын хамтын ажиллагааны хэл­бэр гэж болно. Энэ хөтөлбөр Өм­нөд Солонгос, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг улсуудын төлөөл­лөөс бүрдсэн. Байгуулагдаад 10 га­руй жил болж байна. Зам тээвэр, эр­чим хүч, аялал жуулчлал, бай­галь ор­чин, худалдааг хөнгөвчлөх чиглэ­лийн хамтын ажиллагаагаар дамжуу­лан Зүүн хойд Азийн эдийн зас­гийн тогтвортой хөгжлийг хан­га­хад хөтөлбөрийн үндсэн зо­рил­го чиглэсэн. Улаанбаатар хотод болж буй энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, манай улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн цаашдын хөгжлийн чиг хандлагын нэлээд томоохон шийдвэрүүдийг батлах учиртай. Түүнчлэн эдийн засаг, хамтын ажиллагааны бие даасан байгууллага болгохоор ярилцаж байна. Үндсэндээ ирэх 2015 онд гишүүн улсуудын санаачилсан төсөл, ажлуудыг эхлүүлэхээр зэ­хэж байгаа.

-Уулзалтын үеэр “Улаан­баа­тарын тунхаглалыг бат­луул­на” гэж буй. Үүнийг тайлбар­лахгүй юу?

-Зүүн хойд Азид эдийн зас­гийн хамтын ажиллагааг хөгжүү­лэ­хэд Монгол Улс идэвхитэй орол­цо­ход уриалсан утгатай тунхаг гэж болно.

-Түүнчлэн та бүхэн Зүүн хойд Азийн тээврийн зураглалыг батлах тухай яриа байна. Тө­сөв мөнгө нь хэр хэмжээний байх юм. Мөн зам барилаа гэ­хэд хаагуур тавих юм бол?

-Тээврийн сүлжээ, тэр дун­даа Монголыг дайрсан төмөр замын сүлжээг тавих асуудал хөтөлбөрийн хүрээнд яригдаад ажил хэрэг бололгүй ардаа олон жилийг орхилоо. Тиймээс энэ асуудлыг судалж хуулийн зөвлөх компаниудаас санал авч, Зам тээврийн яамдуудын мэр­гэжилтний хийсэн зураглалд Зүүн хойд Азийн бүсэд хамаарах ма­най улсын зүүн аймгуудад тө­мөр зам тавих боломжтой болж бай­на. Тодруулбал, Монгол Ул­сын “Төрөөс төмөр замын тээв­рийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Сайншанд-Баруун Урт-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам болон Улаанбаатар-Өндөр­хаан-Баруун Урт-Бичигт чиглэ­лийн автозамыг холбох төслийг танилцуулах болно. Ямартай ч Зөвлөлдөх хорооны гишүүд бид­ний тавьсан саналыг судалж үзээд ирэх жилийн төлөвлөгөөнд албан ёсоор баталж оруулах боломж гарч ирнэ.

-Замд шаардагдах төсөв мөн­гийг нь “Их түмэн са­наачилга” хөтөлбөрөөс санхүүжилнэ гэсэн үг үү?

-Хөрөнгө оруулалтын асууд­лыг олон улсын томоохон банкуу­даас босгох гарц бий. Тэр ч үүд­нээс өнөөдрийн энэ уулзалтад тө­лөө­лөл нь ирсэн байна.

-Нууц биш бол хаанахын ямар банкууд ирсэнийг хэлэх­гүй юу?

-Улаан­баатар хотноо болж бай­гаа уг 14 дэх зөвлөлдөх хорооны уулзал­тын гол онцлог нь БНСУ, БНХАУ-ын Экспорт-импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк­ны­хан оролцож буй. Тэд хурлаар хамтын ажиллагааны “Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо”-г байгуулж, анхны хамтарсан хуралдааныг зохион байгуулах учиртай. Цаашдаа энэ банкуудаар дамжуулж хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Бид ч гэсэн тэдгээр банкныханд Авто замын сүлжээ­ний техник эдийн засгийн үн­дэслэлээ танилцуулж, дараа нь хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай болох вэ гэдэг тоогоо гаргаж ирнэ.

-Одоогоос нэг сарын өмнө БНХАУ-ын Хунчунь хотноо “Их түмэн санаачилга” хөтөлбө­рийн “Түмэн гол” төслийн ху­рал болсон. Тухайн үед Мон­голд төмөр зам барих талаар яриа гарсан юм билээ. Манай та­лын гаргасан саналуудыг ги­шүүн орнууд хэрхэн хүлээж авч бай­на вэ?

-Монголын талын саналыг ОХУ, БНХАУ, Өмнөд Солонго­сын баг нааштай хүлээж авч байгааг хэлье. Тийм ч учраас Зүүн хойд Азийн авто замын сүлжээнд Монголыг холбог асуудлыг нэн түрүүнд тавьж байгаа. Хөтөлбөрт нэгдсэн улсуудын бүс нутгийн хувьд газар нутгийн тогтолцооны өвөрмөц онцлогтой учраас аялал жуулчлалаас ихээхэн ашиг олох боломжтой. Мөн эдийн засаг, стратегийн чухал бүс. Түүнчлэн хөтөлбөрийн гишүүн дөрвөн ул­сын хөгжил, эдийн засгийн өсөлт ойрын 10 жилд бусад орнуудаас өндөр байх прогноз ажиглагдаж байгаа. Хамгийн гол нь хөгжлийг удаашруулаад буй асуудал бол дэд бүтэц. Үүнийг нэн даруй шийдчихвэл аль алиндаа томоохон дэвшил авчирна.

-Түүнчлэн “Их түмэн са­наачилга” гэх эл хөтөлбөрийг 10-аад жилийн өмнө байгуул­сан гэж та дээр хэлсэн. Ийм олон жил үйл ажиллагаагаа явуулчихсан атал яагаад дорвитой ажил хий­гээ­гүй юм бэ. Монголд хэ­рэг­жүүл­сэн төсөл, хөтөлбөр, хий­сэн ажил гэж бий юу?

-Тус санаачилга ирээдүйд хийх ажлуудыг судалж, боловсруулж явсаар өнөөдөр тэр ажлуудынх нь судалгаа, үндэсллийг удирдах зөвлөлдөө танилцуулж байна. Нөгөөтэйгүүр яагаад өнөөдрийг хүртэл Монгол Улсад энэ са­наачилгын хийсэн ажил нүдэнд харагдахгүй байна вэ гэхээр хө­рөнгө мөнгө тодорхой бусаас болж ийм байдалтай байж ирсэн. Цаашид “Их түмэн санаачилга”-ыг бие даасан, гишүүн улсуудаас санхүүжилт авах байдалтайгаар үйл ажиллагааг нь явуулъя гэсэн зорилготой байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

songoonuud 2013-10-31 202.179.20.142

MONGOL ULSIIN MUNGUNII BODLOGO-D SHURGALSAN SOLONGOLIIN LUIVARCHDIIG ZAILUULAACHEE ta nart BRAIN gej yum baina uu ted bidnii tuloo ajillaj haragdaach TA NAR TED MUNGU ( MANAI MUNGIIG ) UGDUG UCHRAAS L AJILLUULDAG NI UNEN BIZDEE

Avatar

Zochin 2013-10-31 202.126.89.214

Tolgoigui bank shuu dee

Avatar

ахаа 2013-10-31 202.5.196.86

Ene tosliin khureend 10 jil bolokhod khiisen buteesen yamarch ajil baikhgui. Zugeer l jild 1- 2 udaa tsuglaj baakhan khudal yum yariad tardag. iim l neg dampuu tosol. Tom gurnuud ni mongolig avch kheleltsdeggui manaikhan guij tsaraichilsan iim l neg dur zuragtai 10 jil yavj bgaa ni unen. Darga deedsiig gadaadad tansagluulj Ard olni tatvarin mongiig khii urekhees tsaashgui l ajil daa.

Avatar

denigi 2013-10-31 202.179.20.142

ed nart mongoloo gesen setgel ugaasaa baihgui shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж