
Энэ талаар өмнө нь шинэ дарга Ц.Даваацэрэн ажлаа авсныхаа дараахан “Үйлдвэрийн агуулахад арваад тэрбум төгрөгийн материал, тоног төхөөрөмж, үхмэл хөрөнгө их байна. Хэн хэзээ нийлүүлсэн, хэн захиалсан, яг хэний буруугаас ийм байдал үүссэнийг тогтоож, буруутанд хариуцлага тооцно. Үйлдвэрт нийлүүлдэг сэлбэг материалууд гэвэл зах зээлийнх нь үнээс өндрөөр тооцож нийлүүлсэн зүйлүүд байна лээ. 10 төгрөгийн үнэтэй зүйлийг 15 төгрөгөөр өгдөг байж” хэмээн ярьж байсан удаатай.
Хэрэв үнэхээр ийм үзэсгэлэн гаргавал сонирхож үзэх хүн олон байх бололтой. Тэр байтугай Батаарын үзмэрийг үзсэнээс ч их хүн үзэх хүсэлтэй байгаа гэнэ.
А.ШАРХҮҮ