“Улаанбаатарт машин унах аюултай”

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарт машин унах аюултай”

Улаанбаатар хот дэлхийн хамгийн муу замтай, галзуу жолоочтой хотуудын эгнээнд хэдийн бичигджээ.

www.dangerousroads.org хэмээх нэгэн сайтад жуулчдад зориулж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаар товч анхааруулга гаргасан байна. Уг анхааруулгад “Улаанбаатар хотод машин барина гэдэг туйлын хэцүү. Учир нь энэ хотод төлөвлөлтгүй гудамж, эвдэрсэн гэрлэн дохио, гэрэлтүүлэггүй зам талбайтай, замын тэмдэг, тэмдэглэгээ гэж бараг байхгүй, дээрээс нь явган зорчигчид нь эмх замбараагүй” гэжээ.

Түүнчлэн “Хотын замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн замын хөдөлгөөний талаарх мэдлэг, туршлага сүүлийн жилүүдэд автомашины тоо нэмэгдэж буй “хурдыг” гүйцэж чадахгүй байна. Улаанбаатар хотод тоолууртай олон таксинууд явдаг. Автомашины түрээсийн хэд хэдэн компани байдаг боловч аюулгүй байдал, баталгаа зэрэг нь эргэлзээтэй тул автомашин түрээслэхдээ хянуур байсан нь дээр. Жуулчны компаниуд жолоочтой машинаар үйлчилнэ. Хот дотор нийтийн тээврийн хэрэгсэл хамгийн хүртээмжтэй, хямдхан, ихэнхдээ найдвартай боловч байнга дүүрэн хүнтэй байдаг. Тиймээс халаасны хулгай байнга гардаг. Хот хооронд хэд хэдэн засмал зам тавьсан боловч гэрэлтүүлэггүй учир шөнө орон нутгийн замд машин барих тухай бодох ч хэрэггүй” гэхчлэн Улаанбаатарыг шүүмжилжээ.

Жуулчид ийм мэдээлэлтэй, төсөөлөлтэй л монголд ирэх нь байна. Хатуу боловч үнэнийг энд бичжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж