Лэди Гага хайртай нохойгоо алджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Лэди Гага хайртай нохойгоо алджээ

Дуучин Лэди Гага арав гаруй жил хамт амьдарсан, дотны “анд” “Alice” нэртэй нохойгоо алдаад ихэд гуниглаж байгаа гэнэ. Уй гашуугаа тэрээр “Twitter” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Лэди Гага “Хорт хавдар бяцхан сахиусан тэнгирийг “иджээ”. Гэр бүлийн нэг гишүүнээ алдсандаа бид маш их гуниглаж байна. Тэр бидэнтэй 17 жил хамт байсан. Тэр намайг өвчтэй, гунигтай байхад хажууд минь байдаг байсан” хэмээн бичжээ. Тэрээр мөн хайрт нохойгоо алдсандаа гашуудаж буйгаа илэрхийлэн өчигдөр /Х.30/ гадуур гарахдаа тас хар өнгөөр дагнан хувцаслаж, “нисдэг таваг” шиг хэлбэртэй хар малгайныхаа гэвлүүрээр нүүрээ халхалсан байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж