Г.Уянга: Би Ц.Мөнхбаярын төлөө тууштай тэмцэнэ | News.MN

Г.Уянга: Би Ц.Мөнхбаярын төлөө тууштай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Би Ц.Мөнхбаярын төлөө тууштай тэмцэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянгыг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-УИХ-ын чуулганы ху­ралдааны үеэр Ерөнхий сайд өмнөх жилийн төс­вүүдийг “Авлигажсан” гэж нэрлэхэд та нэлээн дэмжиж харагдсан. Ямар учраас тэр вэ?

-УИХ-ын гишүүд той­рогтоо юм хийсэн болж ха­рагдах гол үзүүлэлт нь төс­вөөс тойрог руугаа их хэм­жээний хөрөнгө оруу­лалт та­тах болж хувирсан. Тий­­мээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд яаж ийж бай­гаад зарцуулалт нь тодорхой­­гүй ч байсан хамаагүй тойрог­тоо хөрөнгө оруулалт нэ­рээр их хэмжээний мөнгийг төсөвт суулгуулчихдаг.

Гэтэл нөгөө мөнгө нь тухайн объектыг нь барихад хүрдэггүй. Ингээд л дараа, дараа жилийн төсөвт хөрөнгө оруулалтаа нэмүүлээд л яваад байдаг. Төсөв хэлэлцэх үеэр үргэлж Засгийн газрын асуудлыг босгож ирдэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд он дамнасан төсөвт өртгөө нэмэгдүүлэхийн тулд шантааж хийдэг юм байна гэж би ойлгож байгаа. Үүнээс болоод он дамнасан төсөвт өртгийн нэмэгдэл өнөөдөр 272 тэрбум төгрөгт хүрчихээд байна шүү дээ. Гэтэл энэ мөнгөөр Улаанбаатарт тулгамдаад байгаа цэцэрлэг, сур­гуулийн хүрэлцээний асуудлыг шийдэх бүрэн боломжтой байгаа юм. Үүнийг нь Ерөнхий сайд ямар нэгэн хачиргүйгээр хэлчихсэндээ л ороогдоод байгаа болохоос биш яг үнэндээ төсөв хүндрэх асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө бий болгодог гэдэг нь үнэн юм байна.

-Ерөнхий сайдыг дэмжсэний тань төлөө УИХ-ын гишүүд таныг нэлээд зэмлэх шиг болно билээ?

-Тэгсэн. Намайг Ерөнхий сай­дын хэлсэн үгтэй санал нэг бай­гаагаа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүд намайг “Буруу зүйл ярьж байна. Туршлагатай ги­шүүдээсээ тойрог руугаа яаж хө­рөнгө оруулалт татах вэ гэдгийг суралц” гэсэн утгатай зүйлийг ярьж байсан. Би үүнд маш их харамсаж байгаа. Нөтөөгэйгүүр, улс төрийн туршлагатай, улс тө­рийг эрүүлжүүлэх ёстой, төсвийн талаар надаас илүү мэдлэгтэй, бодлого ярьж байх ёстой хүмүүс ийм жижигхэн зүйл ярьж байсан нь инээдэмтэй санагдсан. Гэхдээ би тойрогтоо хөрөнгө оруулалт оруулахыг эсэргүүцээгүй. Манай тойрогт дуусгаагүй 10 барилгын суурь байсны оронд таван сургууль ч юм уу таван цэцэрлэг баригдсан бол дээр байсан юм гэж хэлсэн шүү дээ. Он дамнаж төсөв ху­ваарилуулж, өртгийг нь нэмж төсвөөр дамжуулж ашиг олдог сүлжээний цаана УИХ-ын гишүүд байдаг юм уу гэдэг хардлага төрснийг нуугаад яах вэ.  

-2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Ардын намын бүлгийг байгуулалгүйгээр төсвийг баталсны гай одоо гарч байна” гэж байсан. Та энэ төсвийг батлалцсан хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Бүлэг байгуулагдаагүй удсан үйл явцыг Ардын намынхнаас өөрсдөөс нь шалтгаалсан гэж би боддог юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын сануулга нь ардчилсан зарчимтай орны хувьд асуудал мөн үү гэвэл тийм. Гэхдээ үүгээр шантаажилж Ардын намынхан асуудал үүсгэх нь тийм ч зохистой биш. Учир нь энэ оны төсвийн тодотголоор төсөв их өөрчлөгдөөгүй. Төсөвт тодотгол хийх асуудал өмнө нь ч байсаар л ирсэн шүү дээ. Өмнө нь гаргасан алдаа завхралыг засах гэж байхад цоо шинэ хүмүүс ирчихсэн юм шиг л төсөв шүүмжлээд байгаа нь таалагдахгүй байгаа.

-Монгол Улсын өрийн хэм­жээний хязгаарыг нэмэгдүүлэх саналыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Таны хувьд?

-Би ч гэсэн энэ асуудлыг эсэргүүцэж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх хэмжээний зээл авах ёстой гэсэн босгыг дээшлүүлж 60 хувьд хүргэх гэж байгаа нь баталсан хуулиа биелүүлэхийн төлөө явахаас илүү­тэй чадахгүй болохоороор бос­гоо бууруулах, дээшлүүлэх арга хэмжээг авдаг байж болохгүй арга зам руу түлхэх гэж байгаа юм. УИХ-д ийм хандлага маш их ажиглагдаж байна. Тухайлбал, Урт нэртэй хуулийг биелүүлэх гэж оролдоогүй атлаа дагаж мөрдөх журмыг нь өөрчлөх гэж байгаа нь байж болохгүй асуудал гэж би бодож байгаа. Энэ бол өөрөө өөрийгөө л хуурч байгаа нэг хэлбэр шүү дээ.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганы өмнө Засгийн газраас таван хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганы ху­ралдаанаар батлах ёстой гэсэн байр суурийг баримталж байсан. Үүнийг нь  Ардын нам болон та­най эвслийнхэн эсэргүүцэж хойшлуулсан. “Шударга ёс” эв­сэл Ардчилсан намын эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө нэлээд шүүмжлэл хүртсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тухайн үед “Эхлээд бодлогын баримт бичгээ гаргая, түүн дээрээ суурилж ашигт малтмалтай хол­боотой хуулийн төслүүдийг хэ­лэлцье” гэж байсан Ардын намын байр суурь зөв байсан. Тиймээс бид ч бас зарчмын байр суурь илэрхийлсэн. Ер нь бол алт, тү­гээмэл тархацтай ашигт малтмал зэргийг тусад нь үе мөчөөр нь салгахгүйгээр эрдэс баялгийн сал­барын бодлогын баримт бичгээ баталчихаад түүнийхээ дагуу Ашигт малтмалын тухай хууль гэж нэг л хууль батлах нь зөв юм уу гэж бодож байгаа. Ер нь хууль, дүрэм журам ард иргэд, гадаад ертөнц тэр байтугай УИХ-ын гишүүдэд ойлгомжтой байх шаардлага бай­гаа. Ямар нэгэн тусгай ашиг со­нирхол гарч ирсний үндсэн дээр төрийн бодлогыг өөрчлөх гээд л УИХ-аар тоглох хэрэггүй байгаа юм. Гурван хоногийн дотор хуулийн төсөл өргөн бариад тав хоногийн дотор таван хуулийн төсөл баталдаг асуудал байх юм бол ямар ч хүн Монголын төрөөр дураараа тоглох нөхцөл бүрдэнэ. Үүнийг л манай эвсэл илэрхийлсэн. Эвсэж, хамтарна гэдэг ойлголцож ажил бүтээхийн нэр болохоос биш нийлж л байвал буруу, зөв юу ч хамаагүй хууль ч хамаагүй зөрчөөд буулган дор нь явахын нэр биш. Үүнийг улстөрчид маань зарчмын хувьд ойлгож байгаа байх гэж бодож байгаа. 

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн галт зэвсэг хэрэглэн эсэргүүцлээ илэр­хийлсэн. Та үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Би өнөөдөр /өчигдөр/ энэ асуу­далтай холбоотойгоор хэвлэ­лийн бага хурал хийсэн. “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаярыг ба­ривч­лагдсан цагаас эхлэн санаа зовж байлаа. Ц.Мөнхбаяр бол надтай хамт гудамжинд маш олон удаа тэмцэл хийж, жаргал зовлонг минь хуваалцаж байсан хүмүүсийн нэг. Эх оронч сэтгэлтэй цөөхөн хүмүүсийн нэг гэж боддог юм. Урт нэртэй хуулийг түүний бүтээл гэж хэлж болно. Энэ хуулийг батлуулахын тулд тэр хүн маш их зүйлийг хийсэн. Ажлын хэсэгт нь орж, асуудалтай газар дээр нь очиж танилцаж байсан шүү дээ. Тиймээс хийсэн ажлыг нь юу ч биш болгож байгаа төрдөө гомдож, бухимдсан байж болно. Олон жилийн амьдрал, өөрийнхөө олсон бүхнийг байгаль орчноо хамгаалахад зориулсан энэ хүнд бухимдах эрх бий. Гэхдээ энэ бухимдлаа зэвсэг барьж илэрхийлснийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Монголчуудын бие биедээ илэрхийлэх эсэргүүцэл нь зэвсэг биш. Би эмэгтэй хүнийхээ хувьд, үзэг барьж шүүмжлэхээс эхлээд өлсгөлөн зарлах хүртэл улс төрийн тэмцлийн бүхий л  тайван арга замыг хэрэглэж тэмцэж байсан хүний хувьд ч хүчирхийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэх­дээ Ц.Мөнхбаяр энэ болохгүй байгаа төрд сануулга л өгөх гэ­сэн байх гэдэгт бүрэн итгэлтэй байна. Юмны наад, цаад учир шалтгааныг хуулийнхан маань сайн тодруулаасай. Ц.Мөнхбаярынд очоод үзэх юм бол маш энгийн амьд­ралтай залуу шүү дээ. Ц.Мөнхбаярыг янз бүрийн мөнгө төгрөг авсан гэж хардаж байна билээ. Энэ бол биднийг гудамжинд жагсаж байхад жагсагчдыг ир­гэдээс салгах гэж хэрэглэдэг байсан хамгийн эхний арга. Энэ ядсан аргад одоо хэн ч итгэхгүй. Ц.Мөнхбаяр энэ тэмцэлд байгаа бүхнээ зориулсан хүн. Олон улсын шагналаар авсан 200 сая төгрөг, гурван өрөө байраа тэмцэлдээ зориулсан. Өнөөдөр түүний гэрийг очоод харвал сольж өмссөн хувцас, таван ханатай гэр, идэж ууж байгаа зүйл нь хэвээрээ л байгаа. Ямар хөрөнгөтэй юм, ямар машин аваад уначихсан юм, ямар хаус худалдаад авчихав шалга л даа, очоод. Ийм хүнийг хаанаас ч хайгаад олохгүй. 

-Та Ц.Мөнхбаяртай уулзсан уу?

-Би түүнийг эргэж очих хү­сэлтийг холбогдох газарт нь тавьсан байгаа. Түүний төлөө тууштай тэм­цэнэ гэдгээ хэлэх байна. Өнөөдөр түүнд өмгөөлөгч хэрэгтэй байна. Өмгөөлөгч хөлслөх мөнгөгүй бай­на. Бид түүнд өмгөөлөгч авахаар бид хандивын данс нээсэн байгаа. Би Ц.Мөнхбаярыг өмгөөлж хам­гаалах, түүнийгээ илэрхийлэх эрхтэй хүн гэж өөрийгөө бодож байгаа. Би иргэний хөдөлгөөний дунд  түүн шиг л газар шорооныхоо төлөө тэмцэж байсан хүнийхээ хувьд үүргээ гүйцэтгэж байна л гэж бодож байна. Хэрэв Ц.Мөнхбаярт ял оноохоор болбол хэн сэхэж, хэн оодрох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ тохиолдолд Монго­лын газар шороог зарсан хүмүүс Ц.Мөнхбаяраар далимдуулан Мон­голын ард түмний дуугарч байгаа хэсгийг дарчихаад эд баялаг дээр нь вальс эргэнэ. Ц.Мөнхбаярын сэтгэл нь зөв, арга нь буруу байсан байж болно. Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний асуудал биш гэж бодож байна.

-Тэгэхээр зарим нэг хүнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, зэвсэгт тэмцэлд уриалан дуудсан хэрэг болчих вий дээ?

-Өнөөдөр Монголын газар нут­гийн дийлэнх хэсгийг тус­гай зөвшөөрөл хэлбэрээр зарчих­сан хүмүүст хариуцлага хүлээл­гээгүйгээс болоод харин ч ийм аргаар мөнгө олж болдог юм байна гэсэн хүмүүсээр Монгол Улс дүүрчих гээд байна. Гэтэл тэдэнд хариуцлага тооцож чадаагүй байж эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг шийтгээд эхэлбэл нөгөө тал нь оодорч эхэлнэ шүү дээ. Тэр буруу талыг өндөлзүүлмээргүй байна. Харин ч эсрэгээр нь газар шороогоо зарж болохгүй юм байна. Ийм хуулийг нь эсэргүүцвэл ард түмэн дургүйцэх юм байна гэдэг ойлголтыг өгөх ёстой. 

-“Рио Тинто”-гийнхонтой “Оюу­толгой” ХХК-ийн Мон­голын талын ТУЗ-ийн гишүүд хэлэлцээр хийж байгаа хэдий ч мэдээлэл хаалттай байна. УИХ-ын хэлэлцээрийн үйл явцын талаарх мэдээлэл байна уу. Тухайлбал танд?

-Бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. УИХ-ын даргад “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа болон байсан гишүүдээс шаардлагатай бол УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж мэдээлэл авах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харамсалтай нь саналыг маань харгалзаж үзээгүй. УИХ дахь бие даагч гишүүд болон манай эвс­лийн гишүүд Ерөнхий сайдад үүнтэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Энэ оны төсөвт то­дотгол хийхдээ 445 тэрбум төг­рөгийг хассан. Үүний тэн ха­гас нь Оюутолгойгоос татвар хэлбэрээр орж ирэх ёстой байсан. Оюутолгойгоос авах ёстой байсан энэ мөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх ёстой. Бид ашгийн төлөө шуналтаагүй, шударга байх, харилцан ашигтай байх тухай л ярьж байна. Бид баялгийн эзэд атлаа шулуулж, мөлжүүлээд гадны хөрөнгө оруулагчид ашгаа хийгээд гардаг байж болохгүй.

-Та Ардын намын их хурлыг ажиглаж байгаа байх. Шинэ дар­гаа сонгочихлоо. Хурлаа хий­чихлээ. Шинэчлэгдэж чадах бо­лов уу?

-Ардын нам бол Монголын түүхийн өмнөх үетэй холбоотой улс төрийн томоохон хүчин гэдэг утгаар монголчууд, улс төр сонирхогчид энэ намын их хуралд чих тавьж байгаа байх. Би хувьдаа хүн шинэчлэгдэж байж шинэчлэл хийнэ гэж хардаггүй. Бодлого, хөтөлбөр, зорилго, үзэл санаагаа өөрчлөх нь шинэчлэл юм. Гэтэл энэ бүхэн Ардын намаас харагдсангүй. Монгол орныг хөгжүүлэх арга зам нь тэдний хувьд юу юм зэрэг улс орны хэмжээний асуудлыг бараг ярьсангүй. Ихэвчлэн  намынхаа дотоод асуудлыг л хөндлөө шүү дээ. Энэ нь миний сэтгэлд үнэхээр хүрээгүй. Би хувьдаа улс орныг олон жил авч явсан улс төрийн томоохон хүчин гэдэг утгаар нь тус намын их хурлаас их зүйл хүлээж байсан. Их хурлаараа ийм хэмжээний асуудал ярьж байгаа улс төрийн хүчнээс шинэчлэл гарч чадахгүй юм байна гэж харж байна. Хэлэлцэж хэлэлцэж М.Энхболдыг даргаараа сонголоо. Энэ хүнээс шинэ бодлого гарах уу гэдэг бол өөр асуудал. Гэхдээ шинээр ажлаа авч байгаа үед ар гэрт нь таагүй зүйл тохиолдсон байгаа үед би энэ талаар нэг их зүйл ярьмааргүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsoogii 2013-10-31 182.160.43.61

uynga nam bol chamaar dugnuuldeg ym bish ard tumen dugnedeg ym ter bombog delbelj buudaj temtsdeg ym bol bid bas tegj temtsii chamd hinii ami nas unegui ymuu ter ued delberch buudaj hunii ami nas hohirson bol chi hamgaalah uu ugui l bolov uu muu zuil boloogui bolohoor chi dugarch b.a daa ugee bodoj uildelee harj helj yrij haaj hamgaalaa chi buruu b,a daa

Avatar

Зочин 2013-10-31 202.21.108.19

Засгийн газар луу буудсан буудаагүй дээ гол нь биш. эх орон руу чинь буудчихаад, хэвлийг нь төнхчөөд шархдуулчхаад байхад юу ярьдаг байна аа

Avatar

Зочин 2013-10-31 202.21.108.19

Мөнхбаярын үзэл баримтлал эх орныхоо төлөө гэсэн сэтгэлийг дэмжиж байгаа ухаалаг бүсгүйдээ баярлалаа.Хамгийн гол нь хүнийг ийм байдалд хүртэл дарамталсан этгээдийг нь ялладаг хууль байдаг биз дээ.Хүний зовлон бухимдлыг ямар хүн ойлгодог гэдэг билээ дээ. үнэхээр Уянга бол улс төрч эмэгтэй юмаа

Avatar

зочин 2013-10-31 103.23.51.6

энэ Уянга засгийн газар луу буудсан хүнийг дэмжинэ гээд л… өөрөө суманд нь оногдож орхихвийдээ хөөрхий.

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.174

Энэ хүн их мэдлэг муутай санагддаг. Хаана ямар сургууль төгссөн юм бол 16 онд гарахгүйдээ маш их амбицтай худлаа гар

Avatar

Доржпүрэв 2013-10-31 103.10.23.113

МУыг хуйлгүй,Засаггүй,ТӨРгүй бологсоны уршиг.Монгол хүн ЭХ ОРОНДОО хуйлийн дагуу АМАР АМАГЛАН амдирах ёстой.Уянгаа чамайг дэмжиж байна.МӨНХБАЯРаа чиний тэмцэл чинь зөв ч ***** хэргэлсэн чинь буруу…ЗЗАЛУУСАА…өөрсөдийхөө амдирах ирээдүйн төлөө нэгдэцгээ. АМЖИЛТ

Avatar

пурэв 2013-10-31 180.149.97.1

Мунхбаяр мэт нь одоо монголын уул уурхай болон бусад ажилд ямар их гай болж байгааг Уянгаа ойлгохгуйлдэээ. Хэнтийн хэдэн дурак Хэрлэнгээс ус угухгуй гээд орилолдож байхыг харсан уу? Уянгаа. Чи одоо наад эх орончдоо хаяаа. Орон нутгаа ухуулахгуй гээд байгаа товаришууд ааруулаа зараад олсон мунгоороо багш, эмч, засаг даргаа цалижуул. Заамар ,Эрдэнэт, ОТ,ТТ,Багануурыг ухаж олсон мунгу тэдэнд зарцуулагдах есгуй, тэд ч бусдын нутгийг ухаж олсон мунгуноос авахгуй тиимээ Уянгаа

Avatar

deegii 2013-10-31 103.9.91.146

Toirogtoo ajillaj baigaa shuu dee 16,18,19 dugeer horoodo ajillaj songogchidtoigoo uulzalt hiisen 11 sard uulzalt mon urgeljillne

Avatar

Зочин 2013-10-31 103.9.91.146

УИХ-ын гишүүний хуулийн зөвлөх-туслахын ажилд хамаатан садан, нам, танилаасаа биш иргэдийнхээ дундаас хүн шалгаруулж авъя. Хуулийн төсөл боловсруулах чадвартай, ажлын ачаал***** даах чадвартай, ажилдаа дур сонирхолтой хүмүүс төрийн албан хаагчийн анкет бөглөөд 8800 1445, 261333 дугаарын утсаар холбогдох буюу uyanga@parliament.mn хаягаар ирүүлнэ үү. Анкетад өөрийнхөө тухай танилцуулсан, өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэж бодож байгаа үндэслэл, шалтгаанаа дэлгэрэнгүй бичсэн өргөдлөө хавсаргана уу. Өргөдлийг компьютерээр биш заавал гараараа бичсэн байна. Материалыг 11 сарын 15ны дотор хүлээж авна. Дараагийн шатны шалгаруулалт буюу ярилцлага 11 сарын 25 хүртэл явагдаж шинэ зөвлөх-туслах 12-р сарын 1-нээс ажилдаа орно. Үүнийг цааш тараана уу.

Avatar

Зочин 2013-10-31 103.9.91.146

УИХ-ын гишүүний хуулийн зөвлөх-туслахын ажилд хамаатан садан, нам, танилаасаа биш иргэдийнхээ дундаас хүн шалгаруулж авъя. Хуулийн төсөл боловсруулах чадвартай, ажлын ачаал***** даах чадвартай, ажилдаа дур сонирхолтой хүмүүс төрийн албан хаагчийн анкет бөглөөд 8800 1445, 261333 дугаарын утсаар холбогдох буюу uyanga@parliament.mn хаягаар ирүүлнэ үү. Анкетад өөрийнхөө тухай танилцуулсан, өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэж бодож байгаа үндэслэл, шалтгаанаа дэлгэрэнгүй бичсэн өргөдлөө хавсаргана уу. Өргөдлийг компьютерээр биш заавал гараараа бичсэн байна. Материалыг 11 сарын 15ны дотор хүлээж авна. Дараагийн шатны шалгаруулалт буюу ярилцлага 11 сарын 25 хүртэл явагдаж шинэ зөвлөх-туслах 12-р сарын 1-нээс ажилдаа орно. Үүнийг цааш тараана уу.

Avatar

Зочин 2013-10-31 103.9.91.146

УИХ-ын гишүүний хуулийн зөвлөх-туслахын ажилд хамаатан садан, нам, танилаасаа биш иргэдийнхээ дундаас хүн шалгаруулж авъя. Хуулийн төсөл боловсруулах чадвартай, ажлын ачаал***** даах чадвартай, ажилдаа дур сонирхолтой хүмүүс төрийн албан хаагчийн анкет бөглөөд 8800 1445, 261333 дугаарын утсаар холбогдох буюу uyanga@parliament.mn хаягаар ирүүлнэ үү. Анкетад өөрийнхөө тухай танилцуулсан, өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэж бодож байгаа үндэслэл, шалтгаанаа дэлгэрэнгүй бичсэн өргөдлөө хавсаргана уу. Өргөдлийг компьютерээр биш заавал гараараа бичсэн байна. Материалыг 11 сарын 15ны дотор хүлээж авна. Дараагийн шатны шалгаруулалт буюу ярилцлага 11 сарын 25 хүртэл явагдаж шинэ зөвлөх-туслах 12-р сарын 1-нээс ажилдаа орно. Үүнийг цааш тараана уу.

Avatar

unshigch 2013-10-31 202.179.14.81

ene neeree yaj UIKH-iin gishuun boldog bna iim khumuus UIKH-iig duurgesen bna gekheer dur gutaj bna yasan bolovsrol muutia emegtei ve

Avatar

zochin 2013-10-31 96.25.135.109

Uyanga -gishvvn vnen vgtei vils ni tsagaan tand bayarlalaa. Nogoo Chingisiin odont Gonchigoo dargaa bna uu? Yagaad ta negl vlbeger bolchihson yum be? Bogd uuliiin ihenhiig ooriin bolgood avchihsan odoo ene ekh ornii gazar shoroo nadad khamaagvi meteer dotor sanaa gargaad duugaa ,dotroo tsooj zvvsen yum bhdaa ,khamgiin ikh turshlagatai ene khvnees ekh oron gesen vner vnertehee bsan bolohoor ard tvmen ,khariinhnaas gazar shoroogoo kharamlaj l taaraa ter bumtanguud gadniihantai vgsen baigalaaa ,gazraa zaraad bhaar khen temtseh yum be? Ta neg sanalaa ilerhiileech !Ene tor barag bvkh l ondor alban tushaaliiig ta khashjee vr dvn ni ard tvmen yaduursaar l amidral odor irekh bvrt uruudsaar l ene tanii moroodol bsan yum bh daa ,duugaa khuraasan gezegt bariachtai adil …neg l bishee tand mash ikh itgej blaa tanaas yu ch garsangvi bagshaa ,doctoroo ,erhen gishvvnee ,ikh khurliin ded dargaa ta khaana bna ve? Yum bodooch !

Avatar

äýíñ 2013-10-31 202.179.7.6

ìºíõ áàÿð áóðóó ç¿éë õèéãýýã¿é ýãýë áîð àðäàà ñîíñîõîî áàéñàí ýíý òºðèéã èíãýæ ë ººðë¿¿ãýý õàðóóëæ ¿ãýý õýëõýýñ ýíý öàãûí ñàéí ýð ÷àìàéã äýìæèæ áàéíà îðñîîñ õóóëñàí õóóëèàð áèø îðèã ìîíãîë àìüäðàëûí õóóëèàð øèéäò¿ãýé

Avatar

äýíñ 2013-10-31 202.179.7.6

àðä ò¿ìíýýð òýæýýëãýñýí íîõîé /öàãäàà /çºâõºí õîîëûã íü ïîîðöîëæ ºãäºã ýçíèéõýý òóøààëààð àðä ò¿ìíèé ýä ýñ áîëñîí íàäðóó äàéðàõ øèâäýý óðüä íü áàñ áèäýí ð¿¿ áóóäñàíàà ìàðòààã¿é áàéìààð áèä ýõ îðîíäîî õàéðòàé ó÷ðààñ àìèí ñóäàñ áîëñîí ãîë óñàíäàà õàéðòàé ó÷ðààñ øóíàëò õ¿ì¿¿ñýýñ õàðàìëààä áàéãààã îéëãîäîã áàéìààð þì

Avatar

Зочин 2013-10-31 46.253.189.64

Hogiin zan han. Chi ard tumeniig delbelj ***** gesen neg muu deeremchinoog hamgaalj temtseed haa holdoh ve dee. Ternii orond eej, ohingoo shorond avaachij tednii dur husliig ni darsan deer

Avatar

chaavaas daa 2013-10-31 103.26.194.114

Xuurxii mun ch yavtsuu setgedeg gishuun yum daa Uyanga chini. End tendgui bumbug taviad delbelexed belen baisan zevsegt bulegleliig demjij baix yum daa. Ted nar xumuusees ailgaj mungu avdag baisan n unen shu. Ayagui bol ter mungunuus n Uyanga songuulidaa xereglee biz.

Avatar

Иргэн Б 2013-10-31 182.160.0.30

МОНГОЛ УЛС ХУУЛЬТАЙ ОРОН. МӨНХБАЯРЫН АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. ЭНЭ АВГАЙГ ӨМӨӨРЛӨӨ ГЭЭД ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭХГҮЙ БАЙЛГҮЙ.ХАРЖ Л БАЙЯ

Avatar

Зочин 2013-10-31 202.21.113.141

AN-MAN IIN HULGAICH NAR SHEES NI SAVIRCH BNA DA.

Avatar

SUGSELZUUR 2013-10-31 182.160.5.154

ESTOI " SUGSELZUUR " -d BIE BIENEE HUURUGDUJ , HUDALAA EH ORONCHID BOLJ JUJIGLEH UM DAA

Avatar

Мгл 2013-10-31 103.26.194.134

Эх орон газар шорогоо хамгаалж, ирээдуйхэндээ омч хоронгииг нь улдээхиин толоо ниитиин омчруу шулсээ гоожуулан шунамхайрагч луйварчидтай тэмцэн боссон эрчуудииг ард тумэн нь хаяхгуй гэдгииг хулгайч нар мэдэж айн чичирч байгаа. Ториин хууль уг нь тэрбумээр нь хулгайлан луйвардагчидад эхлээд хурэх естойшуу!!!

Avatar

Зочин 2013-10-31 203.169.50.193

zasss

Avatar

зочин 2013-10-31 183.177.97.14

Зөв хуулиас дээгүүр газар шороо эх орон гэж юм бий.Төр нь газар шороогоо хамгаалж чадахгүй бол иргэд нь хамгаалдаг юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.Энэ бол төрийн эсрэг ***** барьсан хэрэг биш, түмний төлөө анхааруулж байгаа хэрэг. Төр нь өөрсдийн баталсан хуулиа чанд бариад эх орон байгаль дэлхийгээ хамгаалж чадаж байвал хэн ***** сэлэм барьж дөвчигнөх юм

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.46

Ineedtei yum tsaana ni garidhuugiin bayursaihan bgaa baih

Avatar

Raash 2013-10-31 103.26.194.101

Uruusun duguinuud.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Mungu, erh medeld shunasan humuus ard tumnii erh ashgiig ulandaa gishgej, tednii taivan am"drah, amar amgalan baih husel, erh chuluug busdiin gart atguuldag. Munkhbayar bol zuvhun baigal" orchnoo ch bus, nuudelchin soyoloo Mongoldoo hadgalj avch uldehiin tuluu temtsej baigaa hun gej bi boddog.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Mungu, erh medeld shunasan humuus ard tumnii erh ashgiig ulandaa gishgej, tednii taivan am"drah, amar amgalan baih husel, erh chuluug busdiin gart atguuldag. Munkhbayar bol zuvhun baigal" orchnoo ch bus, nuudelchin soyoloo Mongoldoo hadgalj avch uldehiin tuluu temtsej baigaa hun gej bi boddog.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Mungu, erh medeld shunasan humuus ard tumnii erh ashgiig ulandaa gishgej, tednii taivan am"drah, amar amgalan baih husel, erh chuluug busdiin gart atguuldag. Munkhbayar bol zuvhun baigal" orchnoo ch bus, nuudelchin soyoloo Mongoldoo hadgalj avch uldehiin tuluu temtsej baigaa hun gej bi boddog.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Mungu, erh medeld shunasan humuus ard tumnii erh ashgiig ulandaa gishgej, tednii taivan am"drah, amar amgalan baih husel, erh chuluug busdiin gart atguuldag. Munkhbayar bol zuvhun baigal" orchnoo ch bus, nuudelchin soyoloo Mongoldoo hadgalj avch uldehiin tuluu temtsej baigaa hun gej bi boddog.

Avatar

Зочин 2013-10-31 211.245.242.104

Zailaasai ene jin..ger ter arkh..chin medrel muut ga..lzuu ganaataigaa

Avatar

Зочин 2013-10-31 202.21.112.202

За даа Уянгаа минь энэ төсвөөр угжуулдаг, хамтдаа тендер хусдаг, газар ухаж, лицензээр наймаа хийдэг амьтад энэ улсад хэд билээ? Олонх нь МАН-ын гарууд байгаа. Ийм ярилцлагын дараа тэр хул гайчууд чамайг юж гэх нь тодорхойшдээ. Энд элдвээр бичсэн хүмүүс бол ард түмэн, сонгогчид чинь биш ээ. Үл бүтэх хулгайчууд. Харин бид бол чамайг дэмжиж байгаа, дэмжсээр л байх болно. Ядаж ийм үед чи л нэг хүн чанараа хадгалж байна. Нөгөө бусад тэмцэгч эрчүүд чинь хаачив аа? Олонх эрчүүд энд чавганцын хэрүүл хийгээд сууж байна даа.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Hun chanartai hun baina shuu harin Uyanaga chin. Amjilt husye. Munhbayart zoriulsan dansaa zarlaarai. Munhbayariin temsliin zorilgo n" aguu, ariun yum. Harin saya arga helbeiriin aldaa gargasan n" unen, arai l goomoi handchihlaa. Mundag setgel baij gemeene myy myyhaig uurchlunu shuu dee. End demii, hooson yum bichij baigaa humuus bol unen chanartai horhoi shig uchuuhen humuus boloi.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Hun chanartai hun baina shuu harin Uyanaga chin. Amjilt husye. Munhbayart zoriulsan dansaa zarlaarai. Munhbayariin temsliin zorilgo n" aguu, ariun yum. Harin saya arga helbeiriin aldaa gargasan n" unen, arai l goomoi handchihlaa. Mundag setgel baij gemeene myy myyhaig uurchlunu shuu dee. End demii, hooson yum bichij baigaa humuus bol unen chanartai horhoi shig uchuuhen humuus boloi.

Avatar

Зочин 2013-10-31 58.137.137.2

Hun chanartai hun baina shuu harin Uyanaga chin. Amjilt husye. Munhbayart zoriulsan dansaa zarlaarai. Munhbayariin temsliin zorilgo n" aguu, ariun yum. Harin saya arga helbeiriin aldaa gargasan n" unen, arai l goomoi handchihlaa. Mundag setgel baij gemeene myy myyhaig uurchlunu shuu dee. End demii, hooson yum bichij baigaa humuus bol unen chanartai horhoi shig uchuuhen humuus boloi.

Avatar

зочин 2013-10-31 180.235.180.22

Юуг дэмжихээ ойлгоогүй болтой нийслэлд галт ***** авч явсан хадгалсан нь өөрөө хууль бус шүү дээ.Гранат дэлбэрвэл хэдэн хүний алтан амь үгүй болж ямар их хохирол учрахыг ойлгохгүй байгаа гэж үү.з****г барьсан хүн болгон эх оронч биш түүний оронд гудамжиндаа хог хаяхгүй бол тэр чинь эх оронч болно.

Avatar

uhaaraach 2013-10-31 27.123.214.116

Erhem gishuun serj uz. gudamjnii temtsel taniig udii zeregt hurgesen bolohoor ter uedee hairtai blgui yahav hehe. gehdee hamt temtsej bsan geh Munhbayar gegchiig chini hen ch gutgeegui bgaa unen ni l ene shuu dee. zuv buruu ali ali zamaar hangalttai ih mungu olsoon, tuuniigee amidraldaa naaj chadsan eseh ni ter hunii l amidraldaa her archtaig haruulna. temtsene, hamgaalna ch geh shig baga tenegt. uur hiih ajil daanch alga uu. ard tumen yu ch bish aan. tegehgui shuu. uhaantai bj uzeerei

Avatar

irgen 2013-10-31 182.160.40.79

uuriiguu hugjuulcheed daraa ni shinechleech, shuumjleech, amjihgui ambitsandaa yavaagaa erthen yhaarsan ni deer bish uu gej.

Avatar

Зочин 2013-10-31 180.149.98.98

Teneg ug

Avatar

zochin 2013-10-31 202.21.115.35

Tarhia sain ugaalgajee heheh. Munhbayar ehendee uneheer BO-nii tuluu zutgesen n Unen., Harin suuldee BO-nii nereer mungu nehdeg archaagui er bolj bas bus hunii gar hul bolson n bas Uneen.

Avatar

Zochin 2013-10-31 50.19.190.83

Saihan yariltslaga ugsun baina.Tegmeer dee bid demjine

Avatar

Zochin 2013-10-31 50.19.190.83

Saihan yariltslaga ugsun baina.Tegmeer dee bid demjine

Avatar

Zochin 2013-10-31 124.158.93.50

Sabaagui nohoi sarand hytsan gedeg bolhon dee Neg myy reketchin teneg gariig hamgaalna gej baidag Tur tumenluugee byy shagaij baigaa hun eh oron ch baij chadah yy

Avatar

Зочин 2013-10-31 203.91.119.99

Энэ авгай одоо амны салиа нь арилаагүй байж ардын намын шинэчлэл энэ тэр гэж том юм яриад хэрэгүй дээ. МАН бол том нам, гишүүд нь том улсууд шүүдээ энэ нөхрийн дэргэд. Тэдний шинэчлэлийн асуудлаар бараг ойлгох ч үгүй биз дээ.

Avatar

Зочин 2013-10-31 27.123.166.170

энэ үнэн шизок.

Avatar

Зочин 2013-10-31 202.21.111.218

Tank unaj ireed buud bumbuguu guitseej delbel gej sullah uu? Naad hun chini turiin esreg gemten bish uu? ta ch turiin tushee hun, suuj baigaa muchruu huruuduud baiga yum bish biz de, huuli hun buhend adil uilchleh estoi, ene met anarhist uildliig uugshuuleed abih yum bol baritsaad daraagiinh n buudaad ehleh bailgui de

Avatar

Зочин 2013-10-31 202.21.113.141

tiimee tanaihiig delbel gej

Avatar

Ajaa taij 2013-10-31 49.0.140.208

Chi temtsegch baixdaach xumuust yalgavartai xanddag xuuxen bainalee.Gevch chamd gej xelxed uuriinxuu eruul mended anxaarlaa yaraltai xanduulaach. Guij baina.Deer ni chi xurex orgildoo xurchixlee.Itgesen toirgiinxoo irgeddee uuriiguu xen boloxoo xaruulaach.Xumuus amarxan xurch uiddag uymshuu.

Avatar

Õóóëü 2013-10-31 202.70.43.66

Ìîíãîë óëñûí Õóóëèéí ýñðýã òýìöýíý ãýæ áàéãààòàé àäèëõàí ñîíñîãäîæ áàéíà

Avatar

muugii 2013-10-31 124.158.93.54

Uyangaa Ta toirogtoo ajillaacheee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж