Далд нууц ил болсон нь: Никсобама | News.MN

Далд нууц ил болсон нь: Никсобама

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Далд нууц ил болсон нь: Никсобама

-Никсоныг 1969 онд ерөнхийлөгчөөр сонгогдоход 1962 оноос эхэлсэн Вьетнамын дайн, Вотергейтын хэрэг угтсан бол. 2008 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Обамаг 2001 оноос эхэлсэн Ирак, Афганын дайн, шүгэл үлээгчид угтан авсан юм-

АНУ-ын тагнуул тагнуулчихлаа. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд бусдыг тагнаж байсан АНУ-ын тагнуулынхан өөрсдөө тагнуулав. Испани, Франц, Латин Америк, Япон, Өмнөд Солонгос…. тэгээд Герман. Үүнээс гадна 23 улс бий. Энэ бүх улс АНУ тагнаж, чагнасан гэдгийг олж мэдлээ. АНУ-ыг тагнасан гэдгийг ямар тагналтаар олж мэдсэн бэ? Ердөө л шүгэл үлээгчийн мэдээлэл. Сүүлийн таван сарын турш АНУ-ын шүдний өвчин болсон Сноудений тараасан мэдээлэл ийнхүү АНУ-ын тагнуулын болоод дипломат албаны нэр хүндийг дэлхий нийтэд унагаж эхэллээ. Энэ хооронд АНУ-ын тагнуулынхан юу гэж мэдэгдсэн гээч. Шүгэл үлээсэн ч болихгүй гэж…

Нууц биш нууц

Сая, сая мэдээлэл алдагдахад ердөө ганцхан сар хангалттай байж. АНУ өмнө нь огт тагнаж, чагнадаггүй байсан гэвэл дэгс хэрэг болно. Ердөө л тэд тагнасан бүгдийгээ ил гаргаад байгаагүй хэрэг. Тагнуулын төв газар 60 жилийн өмнө ийм зориулалтай ч  байгуулагдаагүй. Хэрвээ “Бонд” дээр гардаг шиг ажилласан бол АНУ-ын тагнуул өдгөө утгаа алдах байлаа. Тагнуулын байгууллагууд яагаад шүгэл үлээгчидийн бай болох болов. Яг ийм асуулт өдгөө АНУ-ы сүлдэнд заларсан бүргэд мэт нисэлдэж эхэллээ. Тагнуулын хамгийн том мэдээлэл гэгдэх 9/11-ийн үйл явдалын үеэр утас чагнаж байсан тухай мэдээллийг Марк Клайн гэх шүгэл үлээгч олонд ил болгож, шуугиан тарьж байлаа. Түүнээс хойш бараг таг байсан шүгэл үлээгчид 2010 оноос эрчимжих болсон юм. 2010 онд Челси Маннинг /Бредли Маннинг/, 2011 онд Сами Камкар google, apple-ын бүх хэрэглэгчдийг чагнадаг болохыг мэдээлсэн. Хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн том үлээлтийг Эдуард Сноуден хийлээ. Тэр ПРИЗМ-ийн тухай бүх нууцийг дэлгэсэн. Одоо ч дэлгэсээр яваа. Хамгийн буруу нь юунд оршиж байгаа вэ? Тэд ажилчидтайгаа гэрээ үзэглэхдээ нууцлал гэдгийг орхигдуулсан байж болох юм. Компьютерийн мэдлэгтэй хүн бүрийг цөөн хугацаанд, өндөр хөлсөөр ажиллуулдаг тэдний арга барил дараа нь “шанаа” өгсөн нь энэ. Бэлтгэгдээгүй хүмүүсээр мэдээлэл цуглуулах ажлыг хийлгэсэн нь ийнхүү сөрөг үр дагавар дагуулсан байж болох талтай. Мөн дээрээс нь ажилчдын дунд хариуцлага үгүй болж, ямар нэгэн өнгө, будгаар будах болсон нь ч ийм үр дүнг дагуулсан гэдгийг ажиглагчид тайлж байна.

Шанаа өгсөн үлээгчид…

Энэ бүгдийг харвал нэг зүйл түр ажилчинтай холбогддог. Цаг хугацааг ухараая л даа. 2006 онд 9/11-ийн тухай мэдээллийг ил болгосон Марк Клайн нь нь АТ&T компанид сүлжээний инженерээр ажилладаг байсан. Хожим нь Үндэсний аюулгүй байдлын агентлагт сүлжээ болон мэээллийн сан, судалгааны төвийг бүхэлд нь хариуцаж ажилладаг болсон. Түүний гар утасны сүлжээг ашигладаг байсныг далимдуулан маш цөөхөн жилийн гэрээгээр үндэсний аюулгүй байдлын агентлаг ажилчнаар авсан байдаг.
 
2011 онд шүгэл үлээсэн Сами Камкар нь хакерчин байсан нэгэн. Томоохон компанийн мэдээллийг хакерддаг байсан түүнийг АНУ-ын нууц үйлчилгээний агентлаг хараандаа авч хувь хүмүүсийн мэдээллийг цуглуулах гэрээт хакерчнаар ажиллуулж байжээ. 2011 онд тэрээр энэ бүх мэдээллээ олонд ил болгосон юм. Тэрээр iPhone болоод Google, Apple болоод бүх хөдөлгөөнт холбоог тагнадаг байсныг Нью-Йорк Таймсд ил болгосон юм.

Хамгийн сүүлд хамгийн хүчтэй мэдээллийг ил болгосон Сноуден ч Үндэсний аюулгүй байдлын хороонд системийн администратороор ажилладаг байсан нэгэн. Нэг ёсондоо бүх мэдээлэл түүний гарт байдаг гэсэн үг.

Үүнээс өмнө олон мэдээлэл ил болсон. 2005-2011 оны хоорон Үндэсний аюулгүй байдлын хорооны ахлах шинжээчээр ажиллаж, томоохон албан тушаал хашдаг байсан хоёр ч хүн шүгэл үлээв. Томас Дрейк гэх ахлах шинжээчийн албыг хашдаг байсан тэрээр Төмөр замын хяналтын талаарх мэдээллийг ил болгосон бол 2005 онд Русс Тайс гэх мэдээллийн ахлах шинжээч ч Хятад болоод Ойрхи Дорнодын өндөр албан тушаалтнуудыг тагнаж, мэдээлэл цуглуулдаг гэдгийг хэвлэлээр дамжуулан ил болгосон юм.

Нууцын гажуудал

1990 оноос АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг томоохон бүтцийг бий болгосон нь цахим хэрэгслийг тагнах алба. Тухайн үед мэргэжсэн хүмүүс тун цөөхөн байсан учир 1990-ээд оны сүүлээр жижиг хакерчидтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. Цаашлаад ингэж гэрээ байгуулах уламжлал тогтсон гэхэд болно. Мэдээж зөвшөөрөлтэйгөөр хакердах бүлэг хүмүүсийн арми болсон нь тодорхой. АНУ-д өдөр бүр хэн нэгэн бусдын мэдээллийг хакердах, эсвэл виза карт хакердах үйлдэл гардаг учир тухайн хүмүүст өндөр хөлс амлаж энэхүү албанд татах нь тэдэнд амар байсан гэж хэлж болно. Гэтэл 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн гэхэд энэ тогтолцооны сөрөг үр дагавар АНУ-д цохилт болсон юм. Мөнгө амласан болоод үзэл бодлоороо зөрчилдсөн хэн ч мэдээллийг хэн нэгний гарт өгөх нь жирийн үзэгдэл мэт болов. Учир нь тэр их мэдээлэл дунд суугаа компьютерийн мэдлэгтэй хэнийг ч мөнгө амлан мэдээллээ түгээхийг шаардах болсон юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шүгэл үлээгчдийн тоо 1960-аад оныхоос бараг нэг дахин нэмэгдсэн билээ.

Никсон + Обама

Обамагийн засаг захиргаанд маш том алдаа гарах болсон нь маргаангүй үнэн. Сирийн дайныг хийх гэж улайрч байсан нь ОХУ-тай дипломат дайн дэгдээхэд хүрч, эцэст нь ОХУ-тай хэлэлцээр хийж, Сирийн цөмийн зэвсгийг судлахаар болсон. Дараа нь тагнах, чагнахтай холбоотой асуудлууд ар араасаа гарах болов. Түүний засгийн эрхэнд гарснаас хойш 25 гаруй шүгэл үлээгч АНУ-ын тагнуулын нууц, Сансар судлалын нууц, Хувийн архивыг хэрхэн цуглуулдаг болох нууцын нууцад хамаарах зүйлсийг ил гаргадаг болов. Яг одоогоор Yahoo болоод Google-ын хаягийг ашиглан мэдээлэл цуглуулж, ямар нэгэн компанийн серверт нэвтэрдэг байсан талаарх шуугиан дэлхийн хэвлэлээр цацагдаж байна. Энэ хооронд Үндэсний тагнуулын албанаас шүгэл үлээгчид олширсон ч тагнаж, чагнахаа зогсоохгүй гэж мэдэгдсэн. “Бид тагнуулын албаны үйл ажиллагааг сэргээхгүй бол болохгүй байдалд хүрлээ. Бодлого боловсруулагчид үүнд анхаарах цаг нь болсон. Шүгэл үлээгчид олширч байгаа нь үнэн ч АНУ-ын тагнуулын олон жилийн улбаатай бодлого зогсох ёсгүй” гэж Үндэсний тагнуулын байгууллагын тэргүүн Жеймс Клаппер ярьжээ. Гэсэн ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Барак Обамагийн албан ёсны төлөөлөгчид тагнаагүй гэдгийг мэдэгдээд байгаа. Харин нөгөө талд Б.Обама уучлалт гуйсан. Гэхдээ тагнасан хэрэгт биш олон улсад үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахын тулд уучлал гуйсан гэж тайлбарлаж буй.

Никсоныг засаг барих таван жилийн хугацаанд дайсан хангалттай их байсан. Тэгээд ч Ардчилагчид болоод Бүгд найрамдахчуудын дунд маш том үзэл бодлын зөрчилдөөн үүсээд байсан үе. 1955 оноос эхэлсэн Хойд болон Өмнөд Вьетнамын дайн 1962 оноос дэлхийн хэмжээнийх болон хувирч АНУ татагдан оров. АНУ-г ороход ЗХУ-ч татагдан орсон. 1962 онд Вьетнамын дайнд оролцоход түүнийг эсэргүүцэгчид олширсон. 1969 онд Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш сөрөг мэдээлэл ил болж, шүгээл үлээгчдийн тоо нэмэгдсэн юм. Хамгийн том нь Вотергейтын хэрэг. Вотергейтын цогцолборт ардчилсан намынхны үйл ажиллагааг тагнаж, чагнаж, зураг сэлт цуглуулж байсан нь ийнхүү Никсоны улстөрийн нэр хүндийг газарт оруулсан билээ. Түүнийг бүгд найрамдахчууд ч, ардчилсан намынханы тэрс үзэлтнүүдийн нөлөөллөөр унагасан гэж үздэг ч түүхэнд тэрээр хамгийн азгүй ерөнхийлөгч хэмээн бичигдэх болсон билээ. Түүнд төрийн нарийн бичгийн дарга болоод дэд ерөнхийлөгчийн ч туслалцаа нэмэр болоогүй билээ. Үндсэндээ тэд туслаагүй юм.

Никсон таван жил л тэссэн бол Обама аль хэдийнэ тав дахь жилтэйгээ золгох гэж байна. Обамагийн эхний дөрвөн жил сорилт ихтэй байсан. АНУ-ын өр, шүгэл үлээх болсон тагнуулчид, Жуллиан Асанж гээд явж өгнө. Харин хоёр дахь удаагаа сонгогдох тэр боломжийг тэр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж олж авлаа. Харамсалтай нь улиран сонгогдсоны эхний жилийг Никсонтой адилхан нөхцөл байдал угтав. Чагнасан, тухай яриа гарахаас өмнө хангалттай удаан хугацаанд засаг түр гацсаныг сануулахад илүүдэхгүй.

ЖИЧ:
2013 оны тавдугаар сард Их Британийн тагнуулын мэдээллийн агентлагынхан ТЕМПОРА нэртэй тагнуулын ажиллагаа явуулж байсан нь ил болов.ТЕМПОРА нэртэй ажиллагаа нь Их Британийн энэ байгууллага Их Британийн болон Их Британид суугаа дипломат ажилчдын мэдээллийг цуглуулдаг ажиллагаа байжээ. Мөн европийн холбооны удирдлагуудыг тагнадаг ажиллагаа байсан юм.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sanaa 2013-10-31 202.179.7.6

aj uildveriin tagnuulchidiig mongold beltgeh hertei boljee.

Avatar

Зочин 2013-10-31 182.160.37.156

шүгэл үлээгч gedeg ygiig delgeryyleed ehelsen baigaa,gehdee zovoor ni medeelegch gedeg ygiig ashiglah heregtei.

Avatar

Зочин 2013-10-31 182.160.37.156

odoo ch gesen ene yahoo,facebook,twitter,google gm ni bygd amerikiin medeelel tsugluulah tagnuuliin heregsel gedeg shyydee.

Avatar

й 2013-10-31 202.70.44.146

шүгэл үлээгч байхдаа яахав дээ. мэдээлэгч гээд орчуулчихаж болоогүй юм байх даа.

Avatar

Gold 2013-10-31 103.26.194.38

1. "цөөн хугацаа", "хакерчин" гээд л бичих гэж алж өгчээ. Монгол хэлдээ анхаараарай. 2. Энэ гадаад мэдээнүүдийг Монгол сурвалжлагч нар бэлдээгүй нь ойлгомжтой. Эх сурвалжтайгаа хамт тавьж байвал сайн байна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж