
“Facebook-т өсвөр үеийнхний оролцоо буурч байна” хэмээн энэ сүлжээний санхүүгийн захирал Дэвид Эберсман мэдэгджээ. Эберсманы энэхүү мэдэгдэл зах зээлд зохих хэмжээний хөдөлгөөн үүсгэж, Facebook компанийн хувьцааны үнэ 5%-иар буурсан байна. Тухайлбал, NASDAQ бирж дээр арилжаа хаагдсаны дараа нэг хувьцаа нь 53,6 ам.долларын үнэтэй болсон байв. Үүний өмнө Facebook сүлжээний гуравдугаар улирлын ашиг 60 хувиар нэмэгдсэн байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР