Н.Алтанхуяг: Гэмтлийн эмнэлгийн асуудлыг ярилцсан | News.MN

Н.Алтанхуяг: Гэмтлийн эмнэлгийн асуудлыг ярилцсан

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Гэмтлийн эмнэлгийн асуудлыг ярилцсан

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт  өнөөдөр боллоо.

Тэрээр уулзалтын эхэнд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар товч мэдээлэл өглөө. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд 50 тэрбум ам.долларын өртөг бүхий  нүүрс  экспортлох санамж бичиг байгуулсан, Монголын аль нэг нүүрсний ордод үйлдвэр байгуулж, хий  боловсруулан, дотоодын хэрэгцээг хангаж, үлдсэнийг нь Хятад руу экспортлох асуудлаар  ярилцсан тухай мэдээлэв. Монгол Улс Газрын тос  экспортлох чиглэлээр БНХАУ-тай бүтээгдэхүүн хуваах  гэрээтэй.  Гэрээний хүрээнд тус улсаас жилдээ 10  мянган тонн шатахуун импортоор авдаг  байсныг 35-45 мянган тонн   болгож нэмэгдүүлэх асуудлыг айлчлалын үеэр ярьсан байна. Мөн  далайн боомт руу гарах  чиглэлээр Сүхбаатар аймгийн нутгаар төмөр замыг дамжуулан тавих нь хоёр улсад ашигтай  гэж үзсэн байна.

Ерөнхий сайдыг айлчлалын хүрээнд  мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын асуудал хөндөгдөх боллоо. ГССҮТ-д  даргын томилгооноос болж нэлээд асуудал үүссэн. Үүнд анхаарал хандуулж байна уу?

-ГССҮТ-ийн даргын томилгооны асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж ярилцсан. Эрүүл мэндийн сайд иргэддээ хохиролгүй,  эмчилгээг тасралтгүй хүргэхийг чухалчилж, асуудлыг зохицуулна гэсэн. Нэг эмнэлгийн даргыг эсэргүүцсэн асуудал Засгийн газрын хийх ажил биш. Харин энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  оношилгоо эмчилгээг шинэчлэх  зэрэг нь  Засгийн газрын хийх ёстой  ажил.

-Оюутолгойн хэлэлцээ аль  шатандаа явж байна вэ. Гаднаас дахин зээл авах гэж байна гэдэг асуудал яригдаж эхэллээ?

-Ойлголцох тал руугаа явж байгаа. Оюутолгойн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилсон. Тэр хүмүүс Лондонд  хэлэлцээ хийгээд, хуримтлагдсан асуудлуудын талыг шийдвэрлээд байна. Одоо үлдсэн  асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэж байгаа. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх хөрөнгө босгох чиглэлээр ярилсаж байна. Оюутолгой   компани өнөөдрийн байдлаар боломжоороо хэвийн ажиллаж байгаа. Хятадад хадгалж байсан алт, зэсээ цааш нь худалдаалдаж эхэлсэн.

-Долларын ханш дахиад өсчихлөө. Засгийн газраас  валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр юу хийх вэ?

-Монголбанк сайн ажиллаж байгаа. Сайн ажиллаж байгаа ч яагаад доллар өсөөд байна вэ гэж та бүхэн асуух байх. Яагаад гэдгийг ярихаар дахиад л хуучин түүх рүү орох болно. Өмнө нь авч хэрэглэсэн зүйлийн нөлөө  гарч эхэллээ. Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Засгийн газар богино хугацааны арга хэмжээгээ авсан. Одоо дунд, урт хугацааны ажлаа хийгээд ирэхээр  долларын ханшийн асуудал цэгцэрнэ.

-Өмнөх онуудын төсвийг авилгажсан  гэж тодорхойлоод байгаа. Гэтэл 2014 оны төсөвт хаана баригдах нь тодорхойгүй обьект орж ирсэн  гэж зарим гишүүд ярьж байна?

-Төсөв дээр Засгийн газар нээлттэй  байгаа. Дотор нь  хасах, засах зүйл байвал   засахад бэлэн байна.

-Засгийн газраас  үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өссөөр байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас Монголбанктай хамтраад мах, шатахуун, гурил  гэсэн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн  дээр хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 230 гаруй төрлийн бүтээгдэхүүний үнээр харьцуулж гаргадаг. Тэр бүхнийг Засгийн газар хянах боломжгүй. Харин импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихрийн үнийн асуудлаар Хятадтай ярилцсан зүйл бий.

С.ОТГОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2013-10-31 202.179.10.74

би ч бас нэг эмч байна. энэ удвал сайдийн улс төржсөн ажлийг зогсоовол яасийнмбэ эмч нараа. тэр төрийн нарийнийг н яанаа аргаа барсан нэг 2 тоо байсан чин тн болчихсон бмда. Удвал сайдийн найз н гэнээ ингээд эрүүл мэндийн салбарийг ямар ч чадваргүй найзийн фракцаар дүүргэж гүйцэх н байна шүү дээ.Eрөнхий сайд үүнийг мэдэхгүй, харахгүй л байгаа юм байхдаа ЭМ 1 № гэдгийг мэдэхгүй гэж үү. эмч нараа яах вэ

Avatar

Зочин 2013-10-31 202.179.29.128

төмөр зам байгаль орчинд маш их муу нөлөөтэйг бодолцоорой. Хэдэн цагаан зээрийг минь үгүй болгочихгүй байгаа даа.

Avatar

Зочин 2013-10-31 182.160.11.192

Hytad zah zeel olson ni mash sain zuil50 terbum dollar gedeg chamalhaargui ajilbolj, jildee dudjaar 2.5-3 terbum dollariin nuurs gargana gsen ug, yu ch gsen dajgui shu, harin ug protokoliig geree bolgoh ch yumuu alban bichig bolgoh uyd gereegee oyutolgoi shig aimshigtai yum hiivdee, busad ni bol sain ajillaa gj bi dugnej bna

Avatar

Zochin 2013-10-31 103.26.194.53

Ene zasgiin gazar unen zavaarch bna aa ard tumen bid zalhaj bna ene zasgiin gazraas

Avatar

монгол 2013-10-31 108.213.67.92

Тэнэг чи л залхаж байгаа байх

Avatar

Zochin 2013-10-31 103.26.194.115

Erunhii said altanhuyaggui yum alga uu haa ch yavsan humuusiig ajlaas ni halj yavah yum ene tagjgar zaluu unen teneg ee altanhuyag ***** daa teneg ee

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.67

Хууль хяналтын байгууллагууд одоо ажилдаа орох цаг боллоо. ЭМСайд Удвал15 том эмнэлгийн даргыг ямарч шалтгаангүйгээр нэг өдөр бүгдийг нь ажлаас халсан. Энэ 15 даргаас буруутай хүн байж болохч түүний бурууг тогтоолгүй хоморголон халсан нь хуулийг ноцтой зөрчиж эмнэлгүүдийг удирдлагагүй болгов. Энэ үйлдэл нь ард түмний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг юм. Том эмнэлгүүдийг олон сараар удирдлагагүй байлгачихаад дараа нь нөгөө халсан дарга нараа бүгдийг нь буцаан томилж байгааг юу гэх вэ? Дээрхи дарга нарын цалинг төлж 80 гаруй сая төгрөгөөр улсыг хохироов. Гэмтлийн эмнэлгийн даргыг нэг жилийн дотор 3 удаа солив. Сүүлд нь мэргэжлийн бус төрийн албаны шалгалтыг ч давж чадаагүй этгээдийг мөн л хууль зөрчин томилов. Энэ хууль бус томилгоог гэмтлийн эмнэлгийн хамт олон Удвал сайдаа манай эмнэлэг тоглоом боллоо гэгдийг эхнээсээ хэлж бидэнд ажлаа мэддэг мэргэжлийн шаардлага хангасан хүн хэрэгтэй байна гэсэн боловч эрхэм сайд огтхонч харгалзалгүйгээр өөрийн хүн Энхбаярыг томилов. Шинэ дарга Энхбаяр нь гэмтлийн эмнэлгийн ажлыг битгий хэл гэмтэл гэж юуг хэлдгийг ч мэдэхгүй учир олон арван жил бэлтгэсэн боловсон хүчнийг өөрт таалагдаагүй гэж халж эхэлснээр эмнэлгийн эмч ажилчид мэргэжлээ, байгууллагаа хамгаалан тэмцэж эхлэв. Буруу томилгоо хийсэн сайд өөрийн гэмээр цайруулахын тулд эмч нараа авилга авдаг, идээ бээр бугласан газар гэж муу хэлж эмч нарынхаа нэр хүндийг нь гутаахаа урьдал болгосноос биш би дүрэм журамыг гаргаж цэгцлэх ёстой гэдгээ хүн нь гэдгээ ойлголгүй өнөөдрийг хүрэв. Эрхэм сайд ингэж хамгийн нарийн мэргэжлийн салбараа хамгийн муугаар хэлж эмч нараа баахан гутаасны эцэст гаргасан шийдвэрээ ахиад л хүчингүй болгож байна. Үүнийг юу гэж үзэх вэ? Гэмтлийн эмнэлэг мэтийн нарийн мэргэжлийн салбарыг мэргэжлийнх нь хүн удирдах ёстой гэдгийг сайдаас бусад хэнд ч ойлгомжтой шүү дээ. Удвал сайд ингэж эрүүл мэндийн салбараа, гэмтлийн эмнэлгээ гутаах, олон арван иргэдийн эрхийг маш ноцтой зөрчиж тэдний эрүүл мэнд амь насаар тоглох эрхтэй юу? Салбарын сайд нь удирдан зохион байгуулах мэдлэг чадваргүй, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байна. Ийм арчаагүй сайд хариуцлага алдсан эмчтэй ажлын хариуцлага ёс зүй ярьж чадахуу? Удвал гэдэг хүн сайд болсноос хойш эрүүл мэндийн салбар бүхэлдээ уруудаж байна. Эмнэлэг бүрт хүлээгдэл чирэгдэл нэмэгдэж иргэд, эмч нарын хооронд бараг иргэний дайн дэгдэж хэрүүл маргаан тэмцэл ихсэж хариуцлагагүй байдал улам нэмэгдэж байна. Үндсэндээ мэдлэг чадваргүй сайдаас болоод эрүүл мэндийн салбарын ажил уруудан доройтож эмч нарын нэр хүнд буурч идэвхи нь суларч байна. Энэ сайдад иргэд ч эмч, мэргэжилтнүүд ч итгэх итгэлгүй болжээ. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал салбар. Энэ салбарын сайд нь жагсаал цуглаан, сонгууль бодож улс төрждөг биш мэргэжлийн ажлаа сайн мэддэг, өөрөө үлгэрлэн манлайлдаг, шударга байхыг хүсэж байна. Зөвхөн сүүлийн хэд хоногт гэмтлийн эмнэлэгт олон иргэд эмнэлгийн яаралтай тусламжийг авч чадалгүй эрүүл мэндээрээ хохирон амь насаа алдсан эрүүгийн ноцтой хэргүүд гарлаа. Үүний гол буруутан бол ЭМСайд Удвал. Түүний намчирхсан, хэт улс төржсөн ажиллагаа, бүх мэс заслын эмч нарыг дайчлан ээлжээр гэмтлийн эмнэлэгт ажиллуулна ч гэх шиг мэргэжлийн бус шийдвэрүүд нь, хууль бус томилгоо зэрэг нь энэ хүн хэт дураараа авирлаж байгааг харуулж байна. Ингэж Удвал хуульгүй мэт загнасны уршгаар гэмтлийн эмнэлэгт дээрхи гэмт хэргүүд гарах нөхцлийг бий болгов. Сайд Удвал болон түүний гар хөл болсон Энхбаяр нарын этгээдүүдийн ажилдаа хариуцлагагүй хандаж мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулсны улмаас хичнээн иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирсныг тогтоон гэмт хэрэгт нь тохирох ялыг нь оноох цаг болжээ.

Avatar

Зочин 2013-10-31 182.160.0.230

эрүүл мэндийн салбарын ажлыг хөрөнгө оруулалтаар шийдэхгүй л дээ

Avatar

Зочин 2013-10-31 202.21.106.105

EM salbar uls turchdiin zugaa bolson ene uyd duugaa gargaj baigaa Gemtliin emch nar bol ardaasaa mongoliin niit emch nariig daguulj dugarch chadsan.Emch nar booluud bish erhee hamgaalah hamgaaluulah erhtei adilhan l mongoliin irged.Emch nar ajilaasaa uidaaguiee iim hund nuhtsuld iim ih daramt shahaltand ajildag hamgiin azgui ch buyntai ajil hiidegdee uursduu kaiptai ajildag ulsuud.Altanhuyg Udval nar bol bishee hudlaa shinechlel gej orilood yu shinechilvee?unuudriig hurtel buh zuil uharch yavnaa

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.65

Тийм байлгүй дээ. Юу гэж л эмч нар дарга болохын төлөө байв гэж дээ. Тэр даргад дуртай улсуудын л ажил шүү. Удирдлага гэдэг чинь инээмсгэлсэн, бяцхан зальтай, асуудлыг хөнгхөн шийдчихдэг нэг донжтой алба ш дээ. Даргаа харж ажилчид таашаал авна гэж юм бий шүү дээ. Тийм том эмнэлгийн олон улсад мэргэшсэн эмч нар зүгээр л эсэргүйцэв гэж дээ

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.73

Гэмтлийн эмч нарын асуудал шийдэгдлээ.Асуудал эмч нарын талд гарлаа. Мэргэжлийн бус хүүхдийн эмч, задлангийн эмч. дөнгөж төгссөн эмч нар яаж удирдлагын том мэргэжлийн ажлыг хариуцаж чадах билээ дээ. Та гэмтчихээд хүүхдийн эмчээр мэс заслын зөвшөөрөл гаргуулах уу? мэргэжлийн эмчээр гаргуулах уу? гэдгийг ойлгох л хэрэгтэй.Үүнд лялгаа нь байгаа юм шүү дээ. Гэмтлийн эмч нар дарга болох гээгүй. Гай болохгүй хийж бүтээж байгаад оролцохгүй тийм л удирдлагыг хүсдэг юмдаа

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.41

Гэмтэлийн эмнэлэгийн эмч нар илүү л байна Ажлаа хийж чадахгүй хөгийн амьтад байж, хэн дарга болох эдэнд ямар хамаа байна

Avatar

Зочин 2013-10-31 202.72.245.252

Монголчууд ер нь уул уурхай, Мал аж ахуй гэсэн 2 хон салбарт хуваагдвал яасийм?

Avatar

ард 2013-10-31 202.72.245.122

7 хоног бүр биш сардаа 1 уулзаж байвал хийсэн ажил, хэлэх үгтэй болох юм биш үү. Хугацаа нь арай ойртоод байна.

Avatar

Зочин 2013-10-31 202.72.245.252

Сайн зүйл ихийг хийж байнээээ, үүний зэрэгцээ засаж залруулах зүйл ч байнээ. Гудамж төслийн хүрээнд зарим газар онгичоод, ухаад хаячихсан,явган хүн явж чадахгүй машинд шүргүүлчих шахаад, чанаргүй ажил хийгээээд, хүйтний ам наашилсан энэ үед дутуу хийсэн зүйлүүд байгааг мэдэж л байдаг байгаа доооо!!!!!!Хямдхан мах зарж рекламдаад, эдийн засаг цаашлаад төрийн хар хайрцаг энэ тэрийнх нь бодлого байдаг ч юм болов уу гэх "эргэлзээ ноён" -ы бодол төрөх юм. Нэг л их улс төр ярисан хүмүүс…..

Avatar

Зочин 2013-10-31 202.179.20.235

Mafiin suljeend orsn emneleg emch nartai salbariig shinechleh amargyi shuu said aa amjilt huse

Avatar

Зочин 2013-10-31 202.179.23.108

ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НЭРТЭЙ АЛУУРЧИД ХҮНИЙ АМИАР НААДАЖ БАЙЖ ЗАХИРАЛ АА СОЛИВДОО ХҮНИЙ АЛТАН АМЬНААС ҮНЭТЭЙ АЛБАН ТУШААЛ БАЙЖ ДЭЭ АЙМШИГ

Avatar

Зочин 2013-10-31 112.72.13.119

an namiin zasag sain ajilaj bgaa.ajiliin amjilt husie.

Avatar

Зочин 2013-10-31 158.181.67.75

Явж явж энэ Алтанхуяг чинь харин жинхэнэ улс төрч юм биш үү…Ямар ч байсан улс орноо гэсэн сэтгэлтэй нь олон түмэнд бага багаар мэдрэгдээд л байна шүү дээ…

Avatar

зочид 2013-10-31 202.179.10.150

Алтанхуяг юм санах санаачлахдаа сайн юм,одоо хэрэлдэхдээ ч сайн болж байна,харин нэг эмнэлгийн захниралын асуудал ЗГ-ын ажил биш гэдэг буруу шүү,ард түмэнд хүний эрүүл мэнд амь насанд хамаатай бол нэг эмнэлэг буайтугай нэг палат,нэг тасгийн асуудал ч ЗГ-н асуудал байж болно,тэр дундаа эрүүлийг хамгаалах,эмнэлгийн ажилтануудыг талцуулан,ажлын эрх ашиг хохироосон наад нэг сайд нэртэй авгайг ажлаас нь өөрчлөх болоогүй юу?

Avatar

zochin 2013-10-31 103.9.91.146

za odoo shine dargaa zailuuldag jum baij.Xarin ta nar emch cuvilagch nar avilga irgedees avahgui shuu.barigdaval balagaa chirne dee.

Avatar

zochin 2013-10-31 150.59.246.248

Unen unen. Neg emnelgin dargiig shiideh ZG-iin hiih ajil bish. EMYam, Udval ajlaa hj chadahgui bgaggin ilrel

Avatar

Soongo 2013-10-31 103.26.194.133

Үгүй шүү Алтанхуяг сайд аа. Ганцхан гэмтлийн эмнэлэгийн даргын асуудал энд хөндөгдөөгүй шүү. Энэ зөвхөн өчүүхэн дусал хэсэг нь. Манай эмнэлэгийн системийн ямар байдалтай байгааг харуулсан том сануулга болсон. Та гүйцэтгэх засгийн тэргүүн байж нэг эмнэлэгийн даргын асуудал засгийн ажил биш гэж бодов уу? Тэнд болж байгаа үйл явдлыг та шал өөр өнцгөөс харах ёстой байсан. Яагаад ийм байдал болов? Яагаад эмч нар авилга гэдэг зүйлтэй нэр нь холбогдов? яагаад эмнэлэгийн үйл ажиллагаа хэвийн явахгүй байна. Юунаас болоод эмч нар ингэж тэмцэв гэж. Эмч нар чадлаараа хүний амийг аврах гэж зүтгэж байна. Тэдэнд ажиллах нөхцлийг нь засгийн зүгээс хахтал нь хангаж өгөх хэрэгтэй. Цалинг нь нэмээд, тоног төхөөрөмжөөр нь сайн хангаж өгөх хэрэгтэй. Тэдэнд авилга авах өгөөшийг нь манай засгийн газар өгөөд байна. Тэдний цалин бага байна. Амийг нь аварсанд баярлалаа гээд өгсөн мөнгийг нь өөрийн эрхгүй аваад байна. Бүгд л мөнгөний төлөө ажиллаж байгаа биз дээ? Та ч гэсэн мөнгөний төлөө л ажиллаж байгаа биз дээ? Улсаас хэрэгцээтэй эм тариа, багаж төхөөрөмжөөр хангахгүй болохоор хувь энэ байдлыг нь ашиглаад хувиараа бизнес хийгээд байна. Та аль ч салбарт бодлогын чанартай юу ч хийхгүй байна. Та шинэчлэхгүй байна. Ард түмэн шинэчлэл гэж юуг хэлэхийг мэддэг болсон шүү. Юу хийсэн гэж долоо хоног болгон хийсэн ажлаа тайлагнаж байна гэж худлаа баахан тоо яриад байдаг юм бэ? Нүдэнд харагдахаар юм хийгээч, зүгээр л хийгээч. Худлаа ярих хэрэггүй. Нүдэнд харагдах зүйл хийгээгүй байж яриад л яриад л байх хэнд хэрэгтэй юм бэ?

Avatar

Зочин 2013-10-31 202.179.15.28

Тэтгэвэр нэмэгдэхгүй юмны үнэ нэмэгдээд хэцүү байна. Одоо яана даа.Та энэ тал дээр анхаарна уу?

Avatar

Unshigch 2013-10-31 203.39.174.65

Hmmmmmmmm Altankhuyag mini dee l gekhees uur yu gekhev dee urtaaaar suurs aldav…………

Avatar

зочин 2013-10-31 182.160.42.183

Энэ Алтанхуяг засаршгүй худлаа залагч юмуу эсвэл ажлаа мэддэггүй дарга юмуу мах гурлын чинь үнэ нэмэгчихээд байна.Танд наад ажил чинь томдоод байна та бууж өгсөн нь дээр дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж