&#34Алтан бөмбөг”-ийн өрсөлдөөнөөс 23 тамирчныг хаслаа

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

&#34Алтан бөмбөг”-ийн өрсөлдөөнөөс 23 тамирчныг хаслаа

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгох “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийн өргөтгөсөн жагсаалтыг 23 хүртэл багасгалаа. Тодруулбал, өргөтгөсөн жагсаалтад багтсан Фред, Дидье Дрогба, Серхио Агуэро, Уэйн Рүүни, Дэвид Луиз, Марко Ройс, Илкай Гюндоган, Давид Альба, Жерар Пике, Даниэл Алвеш нарын нэрс хасагджээ.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид дараахь 23 хөлбөмбөгчийн нэрс үлдээд байна.Криштиану Роналду, Гарет Бэйл, Златан Ибрагимович, Эдинсон Кавани, Тиаго Силва, Радамель Фалькао, Эден Азар, Андрес Иньеста, Хави, Месси, Неймар, Мануэль Нойер, Филипп Лам, Томас Мюллер, Фрэнк Рибери, Швайнштайгер, Арьен Роббен, Роберт Левандовски, Месут Озил, Андреа Пирло, Луис Суарес, Яя Туре, Робин ван Перси нар тунаад байна. Сүүлийн дөрвөн жил дараалан “Алтан бөмбөг”-ийг Лионель Месси хүртээд байгаа билээ.

Б.МӨНХЗУЛ

(”Спортын шуудан” сонин)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж