Самбочид бэлтгэлийн заалтай болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Самбочид бэлтгэлийн заалтай болжээ

Самбо бөхийн спорт манай улсад хөгжөөд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон шилдэг бөхчүүд, жүдочид самбо бөхөөр барилдаж тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсээр өдийг хүргэсэн. Самбочид ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцохын өмнө жүдогийнхонтой хамт бэлтгэл хийдэг байсан цаг саяхан. Тэгвэл одоо самбо бөхийн шигшээ багийн тамирчид “өрх тусгаарлажээ”. Тэд өөрсдийн гэсэн Бэлтгэлийн төвтэй болсон байна.
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд, Х.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг гээд олон шилдэг тамирчин самбо бөхөөр Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж явсныг бид мэднэ. Жүдо бөхийн хөгжлийн үндэс суурийг тавьсан самбо бөхийн тамирчид ийн бие даан бэлтгэл хийх боломжтой болсноор монголчуудын үзүүлдэг байсан амжилт дахин сэргэх сайн талтай. Шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, Б.Батхишиг нар удирдах юм байна.


Б.МӨНХЗУЛ

(”Спортын шуудан” сонин)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж