Их хурал үр дүнгээ өгсөн үү? | News.MN

Их хурал үр дүнгээ өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Их хурал үр дүнгээ өгсөн үү?

МАН Их хурал өндөрлөж, шинэ бүрэлдэхүүнээр томилогдсон Бага хурал өнөөдөр 16.00 цагаас хуралдахаар боллоо. МАН шинэчлэгдэж чадсан эсэх, намын 27-р Их хурал хэр үр дүнтэй болсон талаар тус намын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Их хурал тодорхой хугацаанд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын шинэ удирдлагаа сонголоо. Бага хурлын гишүүдээ сонгочихлоо. Их хурлын төлөөлөгчид Бага хурлын гишүүдийн хариуцлагын асуудлыг илүү их хөндөж ярилцлаа. Ялангуяа орон нутгаас сонгогдсон Бага хурлын гишүүд орон нутагтаа сайн ажиллах, хариуцлага өндөртэй байхыг Их хурлын төлөөлөгчид санууллаа. Одоо Бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Одоогоор гурван хүн албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлээд байна.


МАН-ын Бага хурлын гишүүн Р.Раш:

-Их хурал дажгүй боллоо. Ялангуяа намын даргын хувьд манай намын туршлагатай ултөрчдийн нэг. Хамт ажиллаж байсан нөхдөө мартдаггүй. Үүнд нь дэмждэг, хамт ажиллаж байсан хүмүүс нь их сэтгэл өндөр байдаг. Өнөөдөр хүний мөс гэж үгүй болсон цагт хүний мөстэй хүн гэ би хэлнэ. Олны ам сайн байдаг хүн намын удирдлагаар сонгогдсон нь манай намын хүнлэг, гишүүдээ анхаардаг, тэднийхээ санаа бодолд тулгуурлаж ажлаа явуулдгийг харууллаа. Бага хурлын гишүүдийн сонголт зөв болсон байх. Бага хуралд багтаагүй хүмүүс сэтгэл дундуур байж магадгүй.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Их хурал шийдвэрлэхээр зорьсон бүх асуудлаа шийдлээ. Шинэ удирдлагатай болж байгаа учраас түүнийг дагасан шинэчлэл явагдана.  Би хувьдаа Их хурлын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Төрийн ажил, улстөрийн ажил гэдэг цаг хугацааны хүчин зүйлд суурилсан үзэгдэл. 1996 онд МАН-ын удирдлагад 1950-иад оныхон гарч ирсэн. Одоо 1960-иад оны  төлөөлөл төрийн ажлыг удирдаж байна. Одоо Бага хурал хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Үүний дараа Их хурлаас гарсан шийдвэрүүд болон намын шинэчлэл хийгдэж эхэлнэ.

-Бага хурлын гишүүн Д.Загджав:

-МАН олон өдөр хуралдаж, намын даргаа сонголоо. Мөн намын шинэчлэл болон намын бүтэц бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж чадлаа. Их хурал зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Орон нутаг болон нийслэлээс бүрдсэн олон гишүүдийн төлөөлөл бүрдсэн Их хурал зөв зүйтэй шийдвэрээ гаргасан гэж бодож байна.


-УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Сэтгэл хангалуун байна. Намын даргын илтгэл их сайхан боллоо. Намын дарга  манай нам дотор байгаа алдаа оноо, бүх зүйлийг нээлттэй дүгнэсэн. Түүний илтгэл маш зөв илтгэл байлаа. Орон нутгаас ирсэн 300 гаруй гишүүд саналаа илэрхийлж, ер нь ний нуугүй бүх зүйлээ ярьсан нээлттэй  хурал боллоо. Их хурлын төлөөлөгчдийн санал, шүүмжлэлийг тусгасан илтгэлийг намын дарга тавьсан. Намын дүрэмд орох ёстой өөрчлөлт, хүний нөөцийн бодлого,  ил тод, нийгэмд үзүүлэх үнэлгээ гэх мэт олон асуудлыг шийдэхээр боллоо. УИХ, Бага хурал, Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн хариуцлагын асуудлыг өндөржүүлэх, эргүүлэн татах зэрэг өөрчлөлтүүдийг хийж чадсан. Бага хурлын гишүүдийн сонголтыг аймаг, орон нутгийн саналыг харгалзан, нууц санал хураалтаар явууллаа. Манай аймгийн хувьд асуудалгүй, маргаан гараагүй. Харин бусад аймгийн хувьд маргаан, гомдол, санал гарсан. Цаашид гарсан шийдвэр, 2016 он хүртэл хийх ажил, МАН-аас гаргах Монгол Улсын хөгжлийн талаархи хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх үлдэж байна. Ямар ч гэсэн шинэ уур амьсгал орсон, гишүүддээ урам зориг өгсөн Их хурал боллоо гэж дүгнэж байна.

-Бага хурлын гишүүн Д.Дамба-Очир:

-МАН-ын Их хурал амжилттай боллоо. Намын дарга 2016, 2017 оны сонгуульд намаа амжилттай оролцуулна гэж найдаж байна. Намын дарга,  Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нар сайн баг бүрдүүлнэ гэж бодож байна. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт дэвшилттэй зүйл их байгаа. Маш өргөн бүрэлдэхүүнээр чухал асуудлуудыг шийдвэрлэсэн учраас муу хурал болсон гэж бодохгүй байна. Бага хурлын гишүүдийн орон зай бага байна. Тухайлбал, Архангай аймаг 18 мандаттай байхад, Орхон аймаг долоон мандаттай гэдэг ч юм уу. Гэхдээ үүнийг цаашид засч, залруулаад явах боломжтой байх.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2013-10-31 103.26.194.123

Choojilsuren ih bayarlaj bgaa suragtai mungu l yaridag garuud daa ed nar

Avatar

Зочин 2013-10-31 182.160.41.205

Teneguud saixan zaluuchuudaa demjsengui Xulgaich naraa namaasaa xeesengui xeveer uldev MAN UURD BAYARTAI

Avatar

Хаха 2013-10-31 182.160.43.183

Хэдэн авилгачид авсан авилгаа алдахгүй гэж эргээд дарга даамлын ажлаа булаасан биш үү Хаха

Avatar

555555 2013-10-31 203.169.48.142

Аливаа зүйлийг хэрхэн хийхээс л үр дүн гарна ан намын хийсэн ажил үр дүн харагдсангүй

Avatar

зочин 2013-10-31 202.179.10.150

Энэ хэдээс өөр улсуудаас асуувал их хурлын талаар шал өөр юм ярина,энэ намын өөрчлөлт гэж юу байхавдээ,даргаа өөрчилөнө гэахийн оронд намаа өөрчилөнө гэж жаал ярьсан,ер нь нэг иймэрхүү хурал болно гэдгийг олон түмэн мэдэж л байсан,яриа нь хүртэл инээдэмтэй,тэр нэг өвөө манай хурал дажгүй боллоо гэж ярьж байна,энэ юу гэсэн үг вэ?нас намбаа хашиж байсан албаа бодсон ч энэ өвгөн арай өөрөөр ярьж болноодоо,бохь зажилсан охины хэллэг ярианаасаа больмоор ичмээр юм.

Avatar

зочин 2013-10-31 103.9.90.130

За хөөрхий ингээд арван хар нүглийн замаар эргэлт буцалтгүй оров оо хөөрхий

Avatar

иргэн 2013-10-31 202.179.22.204

МАН шинэчлэгдсэнгүй.Харин мөнгө хэдэн хор найруулагчдын л жүжиг болоод өнгөрөв дөө.Энхболд яг Энхтүвшингээс дээр байж чадах уу.Багаа бүрдүүлэх гэж чадварлаг залуучуудаа зайлуулаад өөрсөд шигээ хүмүүсийг тавиад л нам нь нам унана харж байгаарай.Одоо генсекээ хүртэл өөр шигээ хүн тавих нь тодорхой.Ингээд энэ нам мөхөл рүүгээ яваа хөөрхий.

Avatar

Chadaagui 2013-10-31 173.193.202.116

Hurald barag suugaagui Otgonbayar, Sagdjav, Dambaochir nar yu ch sonssoogui baij yaj dugnehev dee. Ekhtuvshingiin iltgel sain bolöson uchraas hurliin uur amisgal gaigui bolson. baga hurald songogdson hotiin toloolo hamgiin muu unelgee avsan nogoo hed l bailaa. Otgonbayar hotiinhondoo handaj naad sanuulgaa ogooxchee. Hodoogiin bid chamaar heluuleltgui sain ajillaj baigaa. Chi dansniihaa toog zov gargaj baigaad biden luu dairaarai. Shinechlel bologui shuu.

Avatar

Зочин 2013-10-31 203.91.119.99

МАН-ын хурал амжилттай болж зөв шийдвэр гаргаж чадсанд сөрөг нөхдүүд яасан их хорсож байна вэ? Жингийн цуваа явдгаараа явна, жингэр нохой хуцаад үлдэнэ дээ хөөрхий

Avatar

Зочин 2013-10-31 103.26.194.68

Азгүй амьтад МАН ын Михаль Горбачёваа сонгогчихоод тоть шиг бүгд баярлаад ижил хариулт өгч тэнэгтэхийн

Avatar

zochin 2013-10-31 202.21.120.238

Enkbold baigaa bolohoor MAH yag heveerei

Avatar

Батаа 2013-10-31 119.40.101.243

Шинэчлэл гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог юм бол оо.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр ард түмэнд юу өгөв өө.Бүх бараа материал,хүнсний зүйлийг шинэ үнэнд хүргэснээ шинэчилсэн гэж ойлгох уу.

Avatar

Zochin 2013-10-31 124.158.93.50

Ih saihan hun chanartai ner tseber humuus am saitai baidag huneer darga hiisen gene dee ha ha ha ha ha ha ha MANgaryyd iim l erguu dagznyyd daa temee geheer yamaa geed balairaad baidag yls

Avatar

Иргэн 2013-10-31 202.126.89.160

Хурал шийдвэр л гаргадаг, гарсан шийдвэрийн дараа шинэчлэл явдгийг мэдэхгүй хзүмүүстэй ямар шинэчлэл ярих вэ дээ. Өэнөөдөр АН-ын дарга Алтанхуяг өөрчлөгдлөө гэхэд ЕНБД Оюундарь нь ч юм уу шинэ хүн гарч ирнэ гэж би л лав бодохгүй байна. Хууччуулаас нь нэг хүн дарга болно шдээ. Харин тэр хүн их хурлаасаа гаргасан шийдвэрийг яаж хэрэгжүүлэхээс л шинэчлэгдэх эсэх нь хамаарна шдээ. Энэ бол аль ч нам, аль ч байгууллага, компанид адилхан явагдах процесс юм.

Avatar

Shenechlel 2013-10-31 49.0.158.44

Ymarch shinechlel bolsongui 2016"2017ond man naidbartai ylagdana

Avatar

Зочин 2013-10-31 122.201.27.62

МАН-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АМЖИЛТГҮЙ ХУРАЛ БОЛОВ ОО ХӨӨРХИЙ МАНАЙ НАМЫН ДАРГА НАР ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ ХЭМЭЭН ХУДАЛ ХЭЛЖ ХУУХНАГАА МААЖИЦГААВАА ХӨӨРХИЙ ГЭЖ…

Avatar

zochin 2013-10-31 182.160.6.104

ajil amidral yaridagui alban tushaliin donton *****.Ta nariig unagaad ugnuu.Maluud.

Avatar

Зочин 2013-10-31 202.131.244.67

hytadiin komunist namiin ih huraltai tun adilhan bolson baina

Avatar

Зочин 2013-10-31 202.131.244.67

??????? ???????? ????? ?? ???????? ??? ??????? ??????

Avatar

ЧД иргэн 2013-10-31 202.179.29.141

Энэ хэдийн хэлж ярьж байгаа зүйл нь яг л тоть шиг. Шинэ даргынхаа бөгсийг нь долоох гэсэн өнгө аястай. Хамгийн инээдтэй нь, эд нар юу горьдож ингэж доль хамж байгаа болов оо. Энэ газрын наймайчин, Намбарын Энхбаярын хуурай дүү, түүний өсгөж бойжуулсан Энхболдоос өөр хүн энэ намд байдаггүй юм уу. Шинэчлэл лөөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж