Бага хурал 16.00 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Бага хурал 16.00 цагт хуралдана

Таван өдөр үргэлжилсэн МАН-ын Их хурал өндөрлөлөө.

Одоо энэхүү Их хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурлын анхны хуралдаан Тусгаар тогтнолын ордонд 16.00 цагт хуралдана.

Бага хуралдаан 310 гишүүнтэй.  Тус хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Удирдах зөвлөл нь хуучин 31 гишүүнтэй байсан бол Их хурлаар УЗ-ийн гишүүдийн тоог 21 болгон өөрчилжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, “Үнэн” сонинын эрхлэгч Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нар өрсөлдөхөөр болоод байгаа юм. Үдээс хойш болох хуралдаанд Намын дарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг дэвшүүлснээр санал хурааж, сонгох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж