Урлагийн их наадам шилдгүүдээ тодруулжээ | News.MN

Урлагийн их наадам шилдгүүдээ тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Урлагийн их наадам шилдгүүдээ тодруулжээ

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт даваа гаригт нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд болж, шилдгийн шилдэг оролцогчдоо тодруулан, “Болор цом”, мөнгөн шагнал гардуулжээ.

Урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL media group", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.Urlag.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажилласан байна. Урлагийн их наадмын гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцсон бөгөөд урилгаар “Хурд” хамтлаг, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Поп дива С.Наран, соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг,  Uvertura хамтлаг, "Хангарьд" найрал хөгжимчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн оролцсон юм.

Анх удаагаа зохион байгуулагдсан урлагийн их наадмын эцсийн шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Ардын Жүжигчин, Драмын эрдмийн театрын зөвлөх найруулагч Б.Мөнхдорж, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн, урлагийн гавъяат зүтгэлтэн, ”Монгол Хөөмэй” холбооны тэргүүн А.Цэдэн-Иш, Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн Ү.Хүрэлбаатар, гавъяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ нар ажилласан юм.

Наадмын уран уншлагын төрлийн гранпри шагналыг “ETV” телевизийн хөтлөгч, редактор Я.Болорчимэг, язгуур урлагийн төрлийн гранприг "Соён гэгээрүүлэгч" телевизийн хөтлөгч М.Амаржаргал, хөгжмийн төрлийн гранприг мөн М.Амаржаргал, бүжгийн төрлийн гранприг “Айст Монголиа” телевизийн цоглог охидын хамтлаг, багийн мэндчилгээний төрлийн гранприг “Айст Монголиа” телевизийн хамт олон, гоцлол дууны төрлийн гранприг “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн сэтгүүлч, редактор Г.Болор нар хүртжээ. Энэхүү арга хэмжээг хааж Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийнхан шинээр мэндэлсэн "Би үнэний дуу хоолой" хэмээх хүндэтгэлийн дууг анх удаа тайзнаа эгшиглүүлсэн юм. Тус Дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат зохиосон билээ.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж