Р.Фрийдланд кино бизнест хөл тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Р.Фрийдланд кино бизнест хөл тавилаа

Эрдэс баялгийн салбарын маш амжилттай замналынхаа дараа уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд кино бизнест аз сорихоор боллоо хэмээн www.stockhouse.com сайт мэдээлжээ.

Сингапурт амьдардаг Р.Фрийдланд продюсер Жон Пенотти, хэвлэлийн ахмад ажилтан Рэй Чен нартай хамтран “Ivanhoe Pictures” компанийг байгуулсан байна. Тус компани нь олон улсад цацагдах телевизийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, кино бэлтгэх аж.

“Ivanhoe Pictures” компани Калифорнийн Холливүүдэд төвлөрөх бөгөөд Бээжин, Нью-Йоркт салбар оффистой байх юм байна. Р.Фрийдланд тус компанийн ТУЗ-ийн даргаар, Ж.Пенотти Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр, Р.Чен Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.

С.БОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж